21

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа сэдэвт стратегийн команд сургуулийг 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн баталсан хөтөлбөрийн дагуу штабын дууриалган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа. 

24

27

Дадлага сургуулиар дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үеийн сургуулийн цагийн байдал дээр ажиллаж хариу арга хэмжээг авах болон зохион байгуулах дадлага сургуулийг хийлээ. 

25

26

3

23

1

2

Тус үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын ажиллагаа удирдлагын газрын хурандаа Б.Мягмардорж, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хурандаа Ч.Цогбаяр нар заавар чиглүүлэг өгч ажиллалаа.