УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.
Өнөөдрийн хуралдаанд дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Ч.Болормаа, Нийтлэг үйлчилгээний газрын дарга С.Энхтайван, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төвийн дарга Ц.Содхүү нар мэдээлэл хийлээ.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө. Цаг агаар дулаарч буйтай холбоотой халиа тошин үүсэх, нэмэгдэх, шар усны үер болох эрсдэлтэй учраас дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг даалгалаа.
Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлэх, хог цэвэрлэгээ, ариутгалын ажилд анхаарах, иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлийг цаг тухай бүрт нь шийдвэрлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллах, эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн чанар хүртээмж, тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.