Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч нартай шуурхай хуралдааныг зохион байгууллаа.

12

Тус уулзалтаар СӨБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн болон цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг өглөө.

10

Мөн цаашид хүүхдийн сурч боловсрох, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл, аюулгүй, тохирох тоглоом хэрэглэгдэхүүнээр хангахад анхаарч ажиллахаа Засаг дарга онцоллоо.

11

 

Чингэлтэй дүүрэг төрийн өмчийн 20, төрийн бус 9 гээд  нийтдээ 29 сургуультай. Улсын 16 сургууль Чингэлтэй хайрхныхаа өврөөр налайн буйн гэр хорооллын бүсэд байрладаг. Намрын шамарга, өвлийн хүйтэн, хаврын халшрам урт өдрүүдэд нийслэл хотын маань гэр хорооллын сурагчид нийтийн автобусанд томчуудтай чихэлдэж ар, өврөөс нь зүүгдэх нь холгүй явдаг нийтлэг бэрхшээл бидэнд бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ бэрхшээлээсээ гарахаар хаа, хаанаа л анхаарч, хичээн ажиллаж буй.

7

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  “СУРГУУЛИЙН АВТОБУС” төсөл тусгалаа олсны дээр бодит байдалд биелэлээ олсоор байна.

2

Энэхүү төслийн хэрэгжилтийг Чингэлтэй дүүрэг ханган ажиллаж эхний ээлжинд зургаан сургуульд “Сургуулийн автобус” хүлээлгэн өгч багш, сурагч, эцэг эхчүүдийг баярлуулсан сайхан үйл явдал боллоо. Өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат,  Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын төлөөлөгч Ч.Болормаа нар Ерөнхий боловсролын зургаан сургуульд “Сургуулийн автобус”-ыг хүлээлгэн өглөө. Хүүхдийн автобус хүлээлгэн өгөх үйл ажиллагаа дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн гадаа талбайд болсон юм.

9

Автобус хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: “Эдгээр автобусууд бол нийслэл, дүүргийн өмч биш. Сургуулийн өмчлөлд шилжиж буй хүүхдүүдийн өмч юм шүү. Сургуулийн зүгээс тогтмол арчилгаа үйлчилгээг нь хийж ажиллаарай. Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн сурагчдын төлөөллөөс сургуулийн эргэн тойрны засмал замд хашлага хийж өгөөч гэж хүсэлт ирүүлсэн. Үүнийг шийдэж 152 метр газрыг тусгай хаалт тавьж хүүхэд сурагчдын аюулгүй зорчих бололцоог бүрдүүлсэн. Цаашид та бүхнийхээ хүсэлтийг сонсож, хэрэгжүүлэхээр дүүргийн зүгээс хичээн ажиллана” гэв.

4

Сургуулийн эцэг эхийн төлөөлөл Э.Баярбат: “Хүүхдүүдийг маань эрүүл, аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган ажиллаж байгаад талархаж байна. Дүүргийн удирдлагууд энэ сайхан төслөө дүүргийн бүх сургуулиудад хэрэгжүүлэх байх. Тэгвэл эцэг эхчүүд бидний хувьд том дэмжлэг болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

1

Ийнхүү дүүргийн удирдлагуудаас 39, 49, 72, 117, 140, 149 дүгээр сургуулиуд сурагчдаа  гэр, сургуулийн хооронд айх аюулгүй зорчих цоо шинэхэн, хүүхдийн долоон автобустай боллоо. Өмнөх жилүүдэд 117, 149, 73 дугаар сургуулиудыг “Сурагч тээвэр”-ийн үйлчилгээг хүргэсэн гэдгийг нь энд дурьдахгүй өнгөрч боломгүй.

Хүүхэд бүр сургуульдаа айх аюулгүй, амар тайван, аз жаргалтай очих боломжийг нээж буйд эцэг эхчүүд баярлаж байгаагаа уг үйл явдлын үеэр илэрхийлж байлаа.

3

5

6

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийнхээ 1-24 дүгээр хорооны  Ахмадын зөвлөлийн дарга нарыг дүүргийн “Хоймор хайрхан”-д хүлээн авч уулзлаа.

3

 Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын амны зохих газарт ахмад настнуудад зориулсан Ахмадын хөгжлийн төв болон Ахмадын ордныг барьж байгуулах талаар дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл ахмадуудад дуулгаж тэдний санал бодлыг сонсов. Мөн дүүргийнхээ ахмад, өндөр настнуудад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө болон дүүрэгт хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулав.

2

Уулзалтаар Ахмадын хорооны дарга П.Төвсанаад ахмадуудаа идэвхжүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосноор өнөөдрийн уулзалт халуун дотно, ажил хэрэгч болж өндөрлөлөө.

1

 Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл БНСУ-ын Парламентын гишүүн Чон Юүн Ги-ийн ажлын албаны дарга Ким Тэ Ваныг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр дүүрэгтээ хүлээн авч уулзлаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨТҮГ-ын дарга Ц.Содхүү, дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Л.Цэеэрэгзэн болон албаны хүмүүс оролцлоо.
101
 
 
Уулзалтаар талууд хамтын ажиллагаагаа цаашид улам эрчимжүүлж сургалт, хөрөнгө оруулалт, дэд бүтэц гэх олон талт ажлыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ үеэрээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны дээд Салхитын аманд байрлах 660 өрхийг орон сууцжуулах ажлын саналыг дүүргээс тавьж Солонгос Улсын төлөөлөгчид газар дээр нь үзэж танилцахаар боллоо.
 
99
 100
 
 
 

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд олон улсын сургалтын хөтөлбөртэй нийцэх, хувийн хэвшлийн цэцэрлэгт хэрэгжиж үр дүн гарсан “Амьдралын мод” хөтөлбөрийг хот хөдөөгийн 8 цэцэрлэгт туршилтын хөтөлбөр явуулж байна.

Хөтөлбөрийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс удирдлага, арга зүйгээр хангана оролцож байна. Үүний дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгт өнөөдөр сургалтын дунд хугацааны үр дүнтэй танилцлаа.

22

Энэхүү “Амьдралын мод” хөтөлбөрийн онцлог нь  хүүхдэд бага наснаас нь эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх, харилцааны болон бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилготой. Сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээний цогц байдлыг хангаснаараа онцлог юм.

33

Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж бэлэн хэрэглэгдэхүүн хүлээн авснаар багш нарын ажлын ачаалал буурсан байна. Мөн сурагчдын ирц эрс сайжирчээ.

Хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд туршсан үр дүнд үндэслэн хүүхдийн хөгжил, багшийн ажлын арга барил, сургалтын орчинд гарах ахиц дэвшлийг тодруулан сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг шинэчлэхэд тусгах юм.

44

ХӨДӨЛМӨРИЙН ЭРХЛЭЛТИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн өнөөдөр хуралдлаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл А/28 тоот захирамжаар тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм. Тус салбар зөвлөл нь хөдөлмөр эрхлэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Хуралдаанд дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, салбар зөвлөлийн дарга болон гишүүд оролцож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар санал солилцлоо.

DSC 9518

DSC 9529

DSC 9563

DSC 9565

DSC 9573

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Төмөрчний гудамж, Найман шарга төвийн гадуур гар дээрээс гадаад валютын арилжаа эрхэлж буй иргэдийн арилжаанд хяналт, зохицуулалт хийхээр боллоо. Уг ажлын хүрээнд банк бус санхүүгийн байгууллагууд болон тэдгээрээр үйлчлүүлж байгаа иргэд, харилцагчдад чиглэсэн гадаад валютын арилжааны хяналт зохицуулалтыг сайжруулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах юм.41188 

“СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайдын 06 дугаар тушаалаар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны “Стратегийн команд штабын дадлага сургууль зохион байгуулах тухай” А/113 дугаар захирамжаар томилогдсон Гамшгаас хамгаалах болон Газар хөдлөлтийн үед ажиллах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах дэд ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд ажлын хэсгийн дарга Л.Баярмаа хуралдуулж шаардлагатай мэдээ мэдээлэл, хүн хүч хэрэгслийн судалгааг нарийвчлан гаргаж, мэргэжлийн байгууллагаар хянуулж ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.

viber image 2023 04 04 12 41 11 651

viber image 2023 04 04 12 41 12 595

viber image 2023 04 04 12 41 13 370

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 3-нд Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивтай хамтран зохион байгууллаа.
Сургалтад дүүргийн 1-24 дүгээр хороо, Засаг даргын тамгын газрын газар, хэлтэс, албад, ОНӨТҮГ, ерөнхий боловсролын сургуулиуд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 109 архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд хамрагдлаа.
Сургалтаар “Баримт бичгийн стандарт”, “Байгууллагын архив”, “Албан хэрэг хөтлөлтийн еDoc систем ашиглах журам” сэдвийн хүрээнд архивын баримтын хадгалалтын орчин нөхцөлд тавигдах стандарт, шаардлагыг хэрхэн хангаж ажиллах талаар онолын мэдлэг эзэмшихийн зэрэгцээ Үндэсний төв архивын сан хөмрөгтэй танилцлаа.
viber image 2023 04 04 08 23 55 134
viber image 2023 04 04 08 23 50 853
viber image 2023 04 04 08 23 52 547
viber image 2023 04 04 08 23 53 722
viber image 2023 04 04 08 23 55 134

ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГАА БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
 
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/20 дугаар тушаалийн хэрэгжилтийг ханган Дүүргийн Засаг даргын 2023 оны А/78 дугаар захирамжаар Дүүргийн хэмжээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлийг арилгах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.
 
Тус ажлын хэсэг 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дүүргийн 1-24 дүгээр хорооны нийтийн эзэмшлийн болон хувийн эзэмшлийн талбайд байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл олголт, гэрээ байгуулсан байдал, ашиглалт, өнгө үзэмж, аюулгүй байдалд шалгалт хийж зөрчил арилгах, гадна зар сурталчилгаа байрлуулахыг хориглосон, гудамж зам талбайд байрлуулсан байгууламжийг, албадан буулгах, хариуцлагыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана.
 
Ажлын хэсгийн хурлын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баянбаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од нар удирдан явууллаа.
 
viber image 2023 03 03 15 16 35 783
viber image 2023 03 03 15 16 26 560

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэргэдэх хэлтэс, албад, хороодын удирдлага, албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
 
Сургалтаар гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан бичих, удирдах ажилтны сэтгэл зүй ба бүтээмж, албан хэрэг хөтлөлтөд анхаарах шаардлагатай асуудлаар албан хаагчдад мэдээлэл өглөө.
Уг сургалтыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын Засгийн газрын референт С.Нямбаяр, “NPC&Mandal” ХХК-ын Байгууллагын сэтгэл зүйч Ц.Энхжаргал нар удирдан явууллаа.
DSC 8534
DSC 8541
 

“ЗӨВЛӨЛДӨЖ ШИЙДЬЕ” ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГАД ИДЭВХТЭЙ АЖИЛЛАСАН АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА
 
“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд идэвх гарган оролцож, Монгол Улсын Үндсэн хуульд заасан АРД ТҮМЭН ЗАСАГЛАХ эрхийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсанд хороодын Засаг дарга болон дүүргийн Засаг даргын Тамгын газар, Статистикийн хэлтсийн алба хаагчдад Улсын Их хурлын Дарга Г.Занданшатарын талархлыг гардууллаа.
 
Талархал гардуулах үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул нар баяр хүргэж амжилт хүслээ.
327122874 755950932469259 2226278757994264114 n
334158036 1038997100393750 9047440746040323778 n