2022.09.08-нд Улаанбаатар хотод суурин 69, түр 2 цэгт 71 багийн 290 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

"Олонлог эгзэ" сургуулиас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 08/07 дугаартай ирүүлсэн албан бичгийн дагуу улсын (ахлах) байцаагчид шалгалт хийж барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж буй "Инэл" ХХК-д НМХГ-аас гаргасан 02-02/192 дугаартай мэдэгдэл, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн улсын ахлах байцаагчийн 8 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүлж стандартын дагуу дахин хийх мөн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар зөвлөгөө өглөө.
 
"Инэл" ХХК нь дээрх зөвлөмжийн дагуу замын засвар үйлчилгээг дахин хийсэн талаар 2022.09.05-ны өдрийн 2022/256 тоот албан бичгээр Чингэлтэй дүүрэг дэх МХХ-т зам талбайн засварын ажлыг гүйцэтгүүлсэн тухай тайланг фото зургийн хамт ирүүлсэн байна.
 
Тус компанид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд зам талбайн засварын ажлыг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын зөвшөөрөлтэй “Хайрхан уулын зам” ХХК-иар хугацаанд нь хийж гүйцэтгүүлж ажилласан байна.

 Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, 2022 оны наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байлаа. Дугаарын хязгаарлалтад багтсан замын нийт урт 1350 км. Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642,315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин ноднин жилийнхээс таван хувиар өсжээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо 1,122,644. Тэдгээрээс 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байна.
?Нийслэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг цаашид үргэлжлүүлэх эсэх талаар иргэн Та энэхүү холбоосоор орж, https://vote.ulaanbaatar.mn/home саналаа өгнө үү?

2022.09.07-нд Улаанбаатар хотод суурин 76, түр 2 цэгт 78 багийн 318 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг зохион байгуулах Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2022 оны А/219 дүгээр захирамжаар байгуулсан.
Эрүүл мэндийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, илэрсэн зөрчлийг арилгуулах үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгыг хэрэгжүүлж ажиллахаар Ажлын хэсгийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Улсын үзлэг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах бөгөөд улсын үзлэгт нийт 77 байгууллагыг хамруулах юм.