Чингэлтэй хайрханыг холын тэртээгээс харахад олон шавь нартаа ном айлдаж байгаа өвгөн багшийн төрхтэй уул юм. Тус хайрханы эзэн (савдаг) цагаан морь хөлөглөсөн ногоон эрдэнийн биетэй баруун гартаа дээдийн номын бодь, зүүн гартаа цагаан цэцэг барьсан нялх хүүхдийг өвөр дээрээ суулгасан дүртэй хүн дүртэй бол амьтан төрхтэй уулын эзэн нь (шивдаг)-н гахай юм.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БЭЛГЭДЭЛ, ТЭМДГИЙГ БҮТЭЭСЭН НЬ

Чингэлтэй дүүрэг нь нийслэл хотынхоо хойморт залрах эрдэнийн хайрхан уулаараа нэрлэгдсэн учир түүний бэлгэдэл тэмдэг нь бүхэлдээ энэ уулынхаа ариун дагшин сүр хүчийг дүрслэн илэрхийлсэн. Чингэлтэй уулыг эрт дээр үеэс эрдэм номын бэлгэ тэмдэг болгон шүтэж ирсэн уламжлалыг харгалзаж ''Хүслийг хангагч Чандмань эрдэнэ'' -ээр төлөөлүүлэн дүрсэлж, эх дэлхий, газар нутгийнхаа ариун дагшин байлыг чандлан хамгаалах бэлгэдлийг илэрхийлж цагаан бадма цэцгэн дээр суурилуулав. Бэлгэдэл тэмдгийн элгэнд Чингэлтэй дүүрэг хэмээн крилл үсгээр бичнэ. Тэмдгийн оройд залсан нар, сар, гал нь гурван үеийн турш нар шиг мандаж, сар шиг гийгүүлж, гал шиг өөдөө дүрэлзэн бадарч байх утгыг илэрхийлнэ. Тэмдгийн суурьт байрлуулсан хир халдашгүй ариун цагаан бадма цэцгийн голд эх дэлхий газар шороог сийрүүлэн ариутгаж, ургамал ногоог үржин төлжих нөхцөлийг бүрдүүлэгч зэрлэг гахайн дүрсийг цэцэгт шигтгэв.

logo