Монгол Улсын дөрөв дэх буюу шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын Ардын Их хурлаар баталсан билээ.
 
Шинэ Үндсэн хууль нь зургаан бүлэг, 70 зүйлтэй бөгөөд хуулийн төслийг хэвлэлд нийтлэн бүх ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлсний дараа Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцүүлжээ.
 
Монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдрах газраа чөлөөтэй сонгох зэрэг язгуур эрхээ батлан, тунхагласан түүхэн шийдвэрийн өдөр билээ.
 
viber image 2023 01 13 10 13 42 762