ЗОРЧИХ ХЭСЭГ ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН ЗАМЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Чингэлтэй дүүргийн 24-р хороо Арсогоот хэсэгт халиа дошин үүсч, зорчих хэсэгт ус хуралдаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг дүүргийн "Тохижилт үйлчилгээ" ХК техникээр түрж, шуурхай арга хэмжээ авлаа.
Чингэлтэй дүүргийн 24-р хороо Арсогоот хэсэгт халиа дошин үүсч, зорчих хэсэгт ус хуралдаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг дүүргийн "Тохижилт үйлчилгээ" ХК техникээр түрж, шуурхай арга хэмжээ авлаа.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 1,4 дүгээр гудамж 3б, 216, 217 тоот хашаа гэрт ус орлоо гэх дуудлага дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсний дагуу тус хэлтсийн орлогч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан бэлтгэл ээлжийн 7 алба хаагч газар дээр нь ажиллалаа.
Тус газарт помп ашиглан шар усыг соруулж, "Тохижилт үйлчилгээ" ХХК-ийн 2 албан хаагч, 1 экскаватораар далан сэтлэн айлууд руу орсон усыг гаргаж, яаралтай арга хэмжээ авлаа.
Ахмадын аварга шалгаруулах волейболын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, дүүргийн 18 хорооны 300 тамирчид оролцож, аваргууд шалгарлаа.
Эрэгтэй баг:
1-р байр: Л.Нэргүй ахлагчтай 23 дугаар хороо
2-р байр: Б.Бямбаа ахлагчтай 16 дугаар хороо
3-р байр: Ж.Батсуурь ахлагчтай 1 дүгээр хороо
Эмэгтэй баг:
1-р байр: П.Наранчимэг ахлагчтай 16 дугаар хороо
2-р байр: Ж.Урантогос ахлагчтай 24 дүгээр хороо
3-р байр: Ж.Алтанцэцэг ахлагчтай 18 дугаар хороо тус тус шалгарлаа.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн ахмадуудын дунд волейболын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Дүүргийн Хайрхан хөгжлийн төв-2 спорт зааланд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяр нар оролцлоо.
Өнөөдрийн тэмцээнд дүүргийн 18 хорооны 300 гаруй ахмадууд оролцож байна.
Чингэлтэй дүүргийн 293 дугаар цэцэрлэг олон улсын Монтессори арга зүйн “Амьдрах ухаан” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд сургалтын 306 хичээлийн хэрэглэгдэхүүний үзэсгэлэнг гаргаж, дүүргийн 11 цэцэрлэгийн 45 багш, 118 эцэг, эхчүүдийг хамруулж, туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн “Уран хөдөлгөөнт гимнастик ”-ийн аварга шалгаруулах тэмцээн Биеийн тамир, спортын хорооны зааланд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, аваргууд шалгарлаа.
Тэмцээнд 10-н цэцэрлэгийн 300 гаруй хүүхэд оролцсоноос:
1-р байранд Д. Жимсээ эрхлэгчтэй 154 дүгээр цэцэрлэг
2-р байранд Ю.Соёлмаа эрхлэгчтэй 74 дүгээр цэцэрлэг
3-р байранд Э. Наранцэцэг эрхлэгчтэй 5 дугаар цэцэрлэг
Тусгай байранд С.Отгонбат эрхлэгчтэй 155 дугаар цэцэрлэг
Тусгай байранд Ж.Эрдэнэтуяа эрхлэгчтэй 70 дугаар цэцэрлэг тус тус байр эзэллээ.