Тус хороо 1973 оны 9 дүгээр сард Сүхбаатарын районы 14 дүгээр  хороо нэртэй байгуулагдан 1992 оноос Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо болон өөрчлөгдсөн. Баруун талаараа Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, хойд талаараа 12 хороо “Хүчит шонхор” хүнсний зах, 7 дугаар  хороо, зүүн талаараа 11 дүгээр хороо, урд талаараа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороотой хиллэн нийт 47,3 га газар нутгийг эзлэн оршдог.

 

  • 47,3 га нутаг дэвсгэртэй
  • 1017 өрхийн
  • 11 хэсэгтэй, 7074 хүн амтай

24

Чингэлтэйн 1-15, Зам гүүр, жалга, Галданбошигт, Дэнж 27-42, нийт 35 гудамж, 1041 хашаатай ба Шинэчлэл хорооллын 801-807 байр буюу 9 давхар 6 блок байртай. Гэр хороолол, орон сууцны хороолол хосолсон хороо юм. 2000 онд Дүүргийн тэргүүний хороо төрөлд шагналт байр, 2001 онд 3-р байр, 2002, 2003 онуудад 1-р байр,  Нийслэлийн Шилдэг хорооны төрөлд шагналт байр, 2004, 2005, 2007 онуудад 2-р байр, “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд 2006 онд Дүүргийн тэргүүний хорооны 2-р байр, 2011 онд Дүүргийн ГХУСАЗЗ-өөс зарласан “Амар тайван амьдралын төлөө” болзолт уралдаанд 3 дугаар байр, Дүүргийн ХХҮС-аас зарласан “Хоггүй жишиг хороо” тэргүүн байр, 2020 онд 1.2 дугаар ээлжийн цэрэг татлагын болзолт уралдаанд тэргүүн байр, Шилдэг хэсгийн ахлагч тус тус шалгарч байсан.

2023 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/77 дугаар тушаалаар байгуулсан нийслэлийн зарим хороодод стандартуудыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвийн Хороодын үйл ажиллагаанд олон улсын ISO стандарт нэвтрүүлэх төсөлд хамрагдан 2023.04.24 Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016, Үйлчилгээний төгөлдөршлийн ISO 23592:2021 стандартыг хорооны хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 Одоогоор тус хорооны Засаг даргаар Ц.Амаржаргал зохион байгуулагчаар Г.Одонтуяа, Нийгмийн ажилтнаар А.Саранчимэг,Хөдөлмөр эрхлэлт, Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Н.Гэрэлмаа болон хэсгийн байцаагчаар цагдаагийн дэслэгч Г.Ууганцэцэг, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Баяртогтох, хорооны үйлчлэгчээр Б.Содгэрэл нар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. "Мөнхбаясгалант" өрхийн эмнэлгийн ахлах эмч С.Одчимэг болон 3 эмч, 4 сувилагч, 1 нийгмийн ажилтан, нар ажиллаж байна.

            Мөн 1-р хэсгийн ахлагч Б.Уранчимэг, 2-р хэсгийн ахлагч Н.Баасансүрэн, 3-р хэсгийн ахлагч Ө.Баянжаргал, 4-р хэсгийн ахлагч Б.Эрдэнэчимэг, 5-р хэсгийн ахлагч Ц.Хурганхүү, 6-р хэсгийн ахлагч К.Цэцэгсүрэн, 7-р хэсгийн ахлагч Н.Уламнэмэх, 8-р хэсгийн ахлагчаар Д.Орхончимэг, 9-р хэсгийн ахлагчаар Э.Алтанжаргал, 10-р хэсгийн ахлагчаар Б.Хонгорзул, 11-р хэсгийн ахлагч А.Уянга, Хорооны Ахмадын зөвлөлийн даргаар Г.Цэцэгээ, Олон нийтийн байцаагчаар Я.Оюумаа нар тус тус ажиллаж байна.

Хотын төвд ойр, хүн ам нягт суурьшсан, гэр хороолол зонхилсон юм. Дахин төлөвлөлтөд орж 2020 онд эхний байр нь ашиглалтад орсон. Хувийн хэвшлийн “Сэргэлэн божуухай”, “Оюунлаг үс” цэцэрлэг, Дөрвөн шонхор худалдааны төв, болон худалдаа үйлчилгээний 30 аж ахуй нэгж байгууллага, 7 нийтийн байр, ус түгээх зөөврийн 8 худаг, орон сууцны хорооллыг хариуцан “ДЭНЖ-10” СӨХ, “Галданбошогт” СӨХ үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн гэр хороолол орон сууц хосолсон томоохон хорооны нэг болон өргөжөөд байна.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 1-1 тоот,

Утас:(976) 89001539

Цахим хаяг: Линк хаяг: Хорооны цахим хаяг: Аравдугаар Хорооны Иргэний танхим


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

22

 Цэдэнбалын Амаржаргал Дархан Уул аймгийн Дархан суманд 1979 онд төрсөн. Ам бүл 3.  1987-1997 онд Дархан Уул аймгийн Дархан сумын 10-н жилийн сургууль, 1997-2001 онд ХААИС-ийг Газар зохион байгуулагч инженер мэргэжлээр бакалавр, 2003-2004 онд ХАҮТ-ын зээлийн сургалт судалгааны төвийг мэргэжлийн нарийн бичиг дарга, 2007-2009 онд Удирлагын академийн Удирдахуй ухааны сургуулийг удирдахуй ухааны магистр, 2017 онд Мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгийг  нийгмийн ажилтнаар суралцаж төгссөн.

Ажлын туршлага:

  • 2001-2015 онд Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани УҮГ-т бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтан
  • 2015-2018 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ 19 дүгээр хорооны нийгмийн ажилтан
  • 2018-2019 онд Чингэлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2019-2020 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ Хайрхан хөгжлийн төвийн дарга
  • 2020 оноос Чингэлтэй дүүргийн ЗДТГ 10 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байна.