“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатай намрын мод тарих аянд Чингэлтэй дүүрэг нэгдлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 19 дүгээр хороо Дээд салхитын аманд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, хороод болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Тохижилт Үйлчилгээний хамт олон хамтран намрын мод тарилтад нэгдлээ.

Аянд 570 орчим албан хаагч 2300 гаруй нарс, хайлаас, голт бор суулгаж цэнэг усалгаа хийлээ. Мөн Хайлаастын аманд байрлах  Хоймор хайрханы амралт ОНӨТҮГ-ын талбайд албан хаагчид,  Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн төлөөлөл 450 албан хаагч 1600 хайлаас, нарс тарьж цэнэг усалгаа хийлээ.

viber image 2023 10 16 13 16 19 122

viber image 2023 10 16 13 16 15 556

viber image 2023 10 16 13 16 17 686

viber image 2023 10 16 13 16 34 460

viber image 2023 10 16 13 16 21 359

viber image 2023 10 16 13 16 22 993

viber image 2023 10 16 13 16 25 081

viber image 2023 10 16 13 16 27 112

viber image 2023 10 16 13 16 29 022

viber image 2023 10 16 13 16 30 718