“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатай намрын мод тарих аянд Чингэлтэй дүүрэг нэгдлээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 19 дүгээр хороо Дээд салхитын аманд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, хороод болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Тохижилт Үйлчилгээний хамт олон хамтран намрын мод тарилтад нэгдлээ.
Аянд 570 орчим албан хаагч 2300 гаруй нарс, хайлаас, голт бор суулгаж цэнэг усалгаа хийлээ. Мөн Хайлаастын аманд байрлах Хоймор хайрханы амралт ОНӨТҮГ-ын талбайд албан хаагчид, Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн төлөөлөл 450 албан хаагч 1600 хайлаас, нарс тарьж цэнэг усалгаа хийлээ.