Нийслэлийн иргэдийн спортын X их наадмын дүүргийн аварга шалгаруулах "явган аялалын'' тэмцээн 2022 оны 9 сарын 3-ны өдөр Чингэлтэй хайрханы Зүрх уулын чиглэлд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд 11 байгууллагын 132 тамирчин өрсөлдсөнөөс 1-р байранд н.Отгонбаяр ахлагчтай 19-р хорооны баг тамирчид, 2-р байр М.Галбадрах ахлагчтай 16-р хорооны баг тамирчид, 3-р байр Б.Бадам ахлагчтай 13-р хорооны баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, медаль мөнгөн шагналаар шагнагдлаа.