“ХОТЫН СОЁЛ-ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
 
Нийслэл хотоос соёлын талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соёлын үйл ажиллагаа хүрч чадахгүй байгаа алслагдмал хороодын иргэдэд соёл урлагийн үйлчилгээг хүргэх зорилгоор Нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан “Хотын соёл-Хариуцлагатай иргэн” аяныг зохион байгуулж байна.
“Хотын соёл-Хариуцлагатай иргэн” аяныг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-19 дүгээр хороодод хуваарийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд 09 дүгээр сарын 03-ны өдөр дүүргийн 18 дугаар хороонд соёл урлагийн үйл ажиллагааг иргэдэд хүргэлээ.
Үйл ажиллагаанд дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Л.Бат-Оргил, Соёлын төвийн дарга А.Лхагвадорж нар оролцож, нийт 110 гаруй иргэд хамрагдлаа.
Үйл ажиллагааны үеэр дүүргийн Соёлын төвийн дэргэдэх “Дөрвөн цаг хамтлаг” урлагийн тоглолтоо толилуулж, “Хотын соёл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээллийг иргэдэд хүргэсэн юм.