БӨХИЙН БААСТЫН “УС ХАА Ч АДИЛХАН” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА
 
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Бөхийн Баастын 100, 101 насны ойд зориулан “Ус хаа ч адилхан” гэрэл зургийн үзэсгэлэн, “Үзгээр бичээгүй тэмдэглэлүүд” I, II боть номын нээлт боллоо.
 
Бөхийн Бааст сангаас ХХ зууны баримтат гэрэл зургийн боть номуудыг эрхлэн гаргасан бөгөөд Б.Баастын арвин баялаг өвийн сангаас олдсон 300 гаруй хар цагаан хальсны 10 мянга гаруй гэрэл зураг бүхий урьд өмнө дэлгэгдэж байгаагүй гэрэл зургийн уран бүтээлүүдийг нь түүвэрлэжээ.
 
Б.Бааст нь сэтгүүл зүйн чиглэлээр хөдөө орон нутаг болон гадаадад томилолтоор явахдаа гэрэл зураг авах сонирхолдоо хөтлөгдөн тууштай хөгжүүлж, олон арван улсын хот гудамжууд, дайны нуранги, эх орны дайны дараах бүтээн байгуулалт, оршуулгын зан үйл, энгийн ард болон алдартай хүмүүсийн хөргийг буулгаж хадгалсан нь мэргэжлийн гэрэл зурагчдын нүдээр баримтат гэрэл зургийн бие даасан бүтээл болж үнэлэгдсэн ажээ.
 
Үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.
DSC 9033 DSC 9025
DSC 9055