Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслөөс зарласан бичил төслийн уралдаанд “Чингэлтэйчүүд сайн сайханд дагуулна” төсөл шалгарлаа.

Дүүргийн Жендэрийн салбар хороо нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн тус төсөлд оролцсон юм.

Төслийн тэтгэлгийг Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нар дүүргийн Жендэрийн салбар хорооны гишүүн Т.Түвшинжаргалд гардуулан өглөө.

“Чингэлтэйчүүд сайн сайханд дагуулна” төсөл нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй гэр бүлийн хүчирхийлэл, эрэгтэйчүүдийн жендэр, хүний эрх, иргэдийн жендэрийн талаарх зөв ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн бүх түвшинд, бүх төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийг үр дүнтэйгээр татан оролцуулах, өсвөр үеийн хөвгүүдэд нөлөөлөх сайн туршлагыг бий болгон, соён гэгээрүүлэх олон талт ажлыг зохион байгуулж ажиллах зорилготой юм.

342000407 616553617185532 3413579330470143899 n