Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна.

4

Өчигдөр Чингэлтэй дүүргийн IV хорооны орон сууцны 9 дүгээр байрны хойд талд байрлалтай 8 тоосгон авто гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө.

2

Дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус газрыг чөлөөлсний дараа оршин суугчдаас санал авч, тухайн саналыг үндэслэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийх юм.