Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чингэлтэй фестиваль” “Шинэ сэргэлт Чингэлтэй” уриан дор эхэллээ.

DSC 1323

Чингэлтэй фестиваль нь соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний соёл урлаг, өвийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой уг өдөрлөг Чингэлтэйчүүдийн талархлыг хүлээсэн хүсэн хүлээдэг баярын нэг юм.

DSC 1328

Энэ жилийн баярын жагсаалд дүүргийн удирдлагууд, цагдаа, онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, “Дөл” тэмцээний шилдэг оролцогчид, сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд багачууд, ахмад настны төлөөлөл, 1-24 дүгээр хороодын Засаг даргын ажлын алба, дүүргийн иргэд гээд нийт 1500 гаруй иргэд баярын жагсаалд алхлаа.

DSC 1486

Чингэлтэй фестивалийн баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Очирбат тэргүүтэй хүндэт зочид, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар нар хүндэт зочноор оролцлоо.

DSC 1478

Баярын жагсаал СУИС-иас эхлэн Анкарагийн гудамжаар явсаар Тусгаар тогтнолын талбайд ирэн фeстиваль урлагийн тоглолтоор үргэлжилж байна.

DSC 1520

Өдөрлөгийн үеэр дүүргийн хэлтэс албадын танилцуулга самбарууд, иргэдээс санал авах хэсэг, худалдаа үйлчилгээний цэгүүд, хүүхдийн тоглоом, урлагийн тоглолтуудаар үргэлжилж байна.

viber image 2023 05 27 12 36 38 452