Not published yet

✅Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн 1-24 дүгээр хороодын зохион байгуулагч нарын ажиллах орчин, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хороо тус бүрд иж бүрэн компьютер өнөөдөр гардууллаа.

  • Компьютерын дэлгэц
  • Процессор
Уг үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн оролцож хороодын зохион байгуулагч нарт хүлээлгэн өглөө.
 
1
3
 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчдад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм" сэдвээр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүр мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа. 

viber image 2024 04 30 09 12 40 378

viber image 2024 04 30 09 12 53 242

Not published yet

Чингэлтэй дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад бодит санал, зөвлөмж гаргах чадавх бүхий Судлаач сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг бэлтгэх, илтгэх ур чадвар, хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүдийг тодрууллаа.

Тэргүүн байранд:
О.Ариунтуяа, О.Оюунтунгалаг нарын “Мөрний өвдөлтийн үйл ажилгааны бэрхшээлийг үнэлэх сэргээн засах эмчилгээний үр дүнг тооцох нь”

Дэд байранд:
Ж.Буяннэмэх, Ц.Нямсүрэн, Б.Мэндбаяр, З.Янжинлхам нарын “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч нарын эрт сэрэмжлүүлэг үнэлгээний мэдлэгийг үнэлэх нь”

Гутгаар байранд:
Я.Пэрэнлиймаа, П.Рагчаа, Я.Ерөөлт, Ж.Өлзийдэлгэр нарын “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй яаралтай тусламж үйлчилгээн дахь сувилагчийн оролцоог судлах нь” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлүүд тус тус шалгарлаа.

viber image 2024 04 29 17 53 28 650

viber image 2024 04 29 17 53 29 782

viber image 2024 04 29 17 53 32 359

Not published yet

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой, Дэлхийн Өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах зорилгоор “Дуудлага” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний нэгдүгээр шатанд дүүргийн 1-24 дүгээр хороодын 16 Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн баг оролцож, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 2 дугаар шатны шалгаруулалтад өрсөлдөхөөр нийт 12 Өрхийн эрүүл мэндийн төвийн багууд шалгарлаа.

Дараагийн шатны шалгаруулалт 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд дүүргээс шалгарсан Өрхийн эрүүл мэндийн төвийн баг Нийслэлийн шалгаруулалтад оролцох эрхтэй болох юм. “Дуудлага” арга хэмжээг зохион байгуулснаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, тэдний ажлыг олон нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

2

4

5

Чингэлтэй дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сувд нар оролцсон бөгөөд шүүгчээр Б.Азжаргал АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш Сувилахуйн ухааны магистр, С.Оюунгэрэл Глобал удирдагч их сургуулийн багш Сувилахуйн ухааны магистр, Г.Батхуяг Сувилахуйн ухааны магистр нар уригдан оролцож байна.

Энэ удаагийн Эрдэм шинжилгээний бага хурлаар нийт 16 илтгэлийг хэлэлцүүлж байгаа юм.

viber image 2024 04 29 14 16 23 055

viber image 2024 04 29 14 16 22 062

viber image 2024 04 29 14 16 20 138

Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн “Хайрхан хөгжлийн төв”-д зохион байгуулсан юм.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 200 тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс: Багийн нийлбэр дүнгээр :

1 дүгээр байранд: Х.Болдбаатар багштай 72 дугаар сургууль

2 дугаар байранд: М.Эрдэнэхуяг багштай 5 дугаар сургууль

3 дугаар байранд: Г.Ганзориг багштай 39 дүгээр сургууль тус тус шалгарлаа.

7

5

4

3

1

6