“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сурууль болон Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг хүүхэд багачуудын дунд “ДҮҮДЭЭ ХЭРХЭН САЙНААР ҮЛГЭРЛЭХ ВЭ?” Эссэ бичлэгийн уралдаан, “ХАМГИЙН ГОЁ ГЭРИЙН ДҮРЭМТЭЙ АЙЛ” уралдаанууд зарлагдсан байна. Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

 viber image 2024 04 18 08 24 24 365

viber image 2024 04 18 08 24 25 977

viber image 2024 04 18 08 24 27 670

Дэлхий нийтээр жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэж ирсэн ба нийслэлийн Чингэлтэй дүүргээс энэ өдрийг угтан хүүхдийг бие махбодын хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ямар нэгэн шийтгэлгүй, эерэг орчинд өсгөн хүмүүжүүлэхийг уриалсан нөлөөллийн ажлуудыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг угтан “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяныг уламжлал болгон зохион байгуулж, хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар гэр бүл, олон нийтийн зөв хандлагыг бий болгох чиглэлээр олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Өртөөчилсөн сургалтад  Чингэлтэй дүүргийн төрийн болон хувийн байгууллагын албан хаагчдад мөн 1-24 хороодын иргэдэд “Өдөр тутам хэрэглэгдэх хүмүүжлийн эерэг аргууд” болон “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулан ажиллаж байна. Тус сургалт хувиарын дагуу 4-р сарын 29-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

viber image 2024 04 18 08 22 59 722

viber image 2024 04 18 08 23 01 424

viber image 2024 04 18 08 23 02 718

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 80 жилийн хүрээнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж. Болдбаатар нийслэлийн Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчидтай “Эх оронч үзэл” сэдвээр уулзалт, яриа өрнүүллээ.

Арга хэмжээнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж. Болдбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхболд, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Нямгэрэл, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Д.Баасанхүү, нийслэлийн Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн захирал Т.Нарантуяа нарын хүндэт зочид оролцлоо.

Арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн “Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ойг эрхэм бригадын генерал Ж.Болдбаатар танд дэвшүүлж байна. Чингэлтэй дүүргийн хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх арга хэмжээг явуулж байгаа танд дүүргийн нийт иргэдийнхээ өмнөөс талархал дэвшүүлж байна.” гэлээ.

01

9

4

6

8

10

 

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.  Хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.

Өнгөрсөн зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар дүүргийн Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Н.Наранзул мэдээлэл өглөө.

Мөн дүүргийн Дотоод аудитын хэлтэс, Татварын алба, Статистикийн хэлтсээс мэдээлэл хийлээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө.

-Нийслэлийн Засаг даргын Захирамжаар хийгдэж буй “Хаврын их цэвэрлэгээ” аяны хүрээнд тус бүр хариуцсан зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ хийх, аж ахуй нэгж байгууллагын орчны цэвэрлэгээнд анхаарах, хяналт тавих
-Иргэдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах ажлыг зохион байгуулах, үйлчилгээг сайжруулах
-Дэргэдэх хэлтэс, албадууда цаг үеийн холбогдолтой зохион байгуулагдаж буй ажил, арга хэмжээг зохион байгуулахад анхаарах
-Дүүргийн 1-24 дүгээр хороодод ахмадын эрүүл мэндийн үзлэг хийгдэж байгаа ажилд анхаарах
-Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд иргэдийн санал өгөх нөхцөлийг бүрдүүлэх, сурталчлах
-Албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

DSC 3853

DSC 3838

DSC 3850

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын “Мэдээллийн цаг” боллоо.
 
Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Н.Наранзул ажилтан албан хаагчдад мэдээлэл өглөө.
 
Мөн эрүүл зөв хооллолтын талаар сургагч багш С.Баярцэцэг "Эрүүл дадлыг бүтээцгээе" сэдвээр албан хаагчдад сургалт орлоо. 
 
Дүүргийн ажилтан, албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт 1 удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.
 
DSC 3753
DSC 3761
DSC 3767

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний 120 дугаар ангитай хамтын ажиллагаа, "Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх" ажлын хүрээнд "Байна уу Ээжээ" хөдөлгөөнт цахим булантай болгох санаачлагыг гарган өнөөдөр зөөврийн комьютер, хөдөлгөөнт суурин утас зэрэг шаардагдах зүйлсийг гардуулах арга хэмжээ Зэвсэгт хүчний 120 дугаар ангид боллоо.

Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч хурандаа Б.Даваа-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхболд болон Цэргийн штабын офицерууд, Чингэлтэй дүүргээс Зэвсэгт хүчний 120 дугаар ангид татагдан алба хааж буй дайчид оролцлоо.

Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн "Чингэлтэй дүүргээс татагдан ирж энэхүү ангид алба хааж буй та бүхнээрээ бахархаж байна. Саяхан байлдааны буудлагаа амжилттай хийсэн гэдгийг ангийн захирагчаас сонсоод залуу насаа бодон сууж байлаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар "Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх" ажилд идэвхитэй оролцдог ба энэхүү үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоход Зэвсэгт хүчний 120 дугаар ангитайгаа үргэлж хамтран ажиллаж, тусалж дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлмээр байна.

Та бүхэн минь хугацаат албаа нэр төртэй хаагаад ирээрэй Амжилт хүсье." гэлээ.

DSC 3792

DSC 3795

DSC 3803

DSC 3814

DSC 3832