Not published yet

Чингэлтэй дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад бодит санал, зөвлөмж гаргах чадавх бүхий Судлаач сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг бэлтгэх, илтгэх ур чадвар, хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүдийг тодрууллаа.

Тэргүүн байранд:
О.Ариунтуяа, О.Оюунтунгалаг нарын “Мөрний өвдөлтийн үйл ажилгааны бэрхшээлийг үнэлэх сэргээн засах эмчилгээний үр дүнг тооцох нь”

Дэд байранд:
Ж.Буяннэмэх, Ц.Нямсүрэн, Б.Мэндбаяр, З.Янжинлхам нарын “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч нарын эрт сэрэмжлүүлэг үнэлгээний мэдлэгийг үнэлэх нь”

Гутгаар байранд:
Я.Пэрэнлиймаа, П.Рагчаа, Я.Ерөөлт, Ж.Өлзийдэлгэр нарын “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй яаралтай тусламж үйлчилгээн дахь сувилагчийн оролцоог судлах нь” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлүүд тус тус шалгарлаа.

viber image 2024 04 29 17 53 28 650

viber image 2024 04 29 17 53 29 782

viber image 2024 04 29 17 53 32 359