13

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын гишүүд болон гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүнийг хамруулан “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үеийн гамшгаас хамгаалах албадын удирдлагын гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа”  сэдэвт сургалтыг  2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

15

14

Сургалтаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт”, “Онцгой комиссын үйл ажиллагаа”, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга асан, бригадын генерал М.Энх-Амар “Гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт”, “Онцгой комиссын ажиллах журам”, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн захирал, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг “Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн гамшиг осол, аюулт үзэгдэл, гал түймрийн нөхцөл байдал” сэдвээр мэдээ, мэдээлэл өглөө.

6

7

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Засаг даргын орлогч З.Бямбажав сургалтыг нээж Онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өглөө.

2

9

12

Чингэлтэй дүүргийн Онцгой комисс 2024 онд нийт 3 удаа хуралдаж, 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд дүүргийн Засаг даргын захирамж 21, Онцгой комиссын даргын албан даалгавар 2, Онцгой комиссын даргын тушаал 2, Онцгой комиссын хурлын тэмдэглэл 3-ыг тус тус гаргаж  хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласан байна.

674ec1bae90d1138002215cb

Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалтын ажил дууслаа. Тус станцын барилгын ажлыг есдүгээр сарын 6-ны өдөр эхлүүлж, арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн сарын 30-нд барилгын ажил дуусаж, туршилтаар ажиллаж эхэллээ. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.

674ec002e90d1138002215c8

Тэрбээр “Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг хангах зорилтын хүрээнд Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей станц барих ажил эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт техникийн комисс ажиллаж туршилтын холболтыг залгасан. Туршилтын горим, техник жигдрүүлэлтийн ажлыг зохион байгуулаад улсын комисс уг станц дээр ажиллана. Нийслэлийн зүгээс улсын комисс ажиллуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн. Улсын комисс ажилласны дараа уг станцыг ашиглагчдад хүлээлгэн өгнө. Уг ажлын нийт төсөвт өртөг 293.5 тэрбум төгрөг байгаа. Өнөөдрийн байдлаар туршилт буюу жигдрүүлэлтийн ажил хийгдэж байна” гэв.

674ec1b1e90d1138002215ca

Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллалаа. Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх боломж бүрдэх юм.

469060458 911941191040945 3945870770135039235 n

✅️БНСУ-ын Бусан хот дахь Монгол Улсын Консулын газар, БНСУ-ын Эдийн засаг, сангийн яамны харьяа "Жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспортыг дэмжих төсөл"-тэй хамтран Чингэлтэй дүүргийн 56, 124, 155 дугаар цэцэрлэгт үнэ төлбөргүй шалны халаалтын систем суурилуулах ажлыг 2025 онд хийхээр болжээ.

Тодруулбал дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Мирал сан”-гийн төлөөлөгч Ц.Лхагвадоржийг хүлээн авч уулзаж, Монгол Улсад зүрхний мэс засал хийлгэх, эмчлэгдэх боломжгүй хүүхдүүдийг тус сангийн дэмжлэгээр эмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, түүнчлэн хамтын ажиллагааг бусад чиглэлээр өргөжүүлэх, тус цэцэрлэгүүдэд шалны халаалтын систем суурилуулах  ажлын талаар санал солилцож, Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

 
469086347 122172043754257880 1993049919909826542 n
2025 онд нүүрс хэрэглэдэг 20 мянган айлыг хийн түлш буюу газын хэрэглээнд шилжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлана. Ирэх жилийн галлагааны улирал гэхэд эдгээр айлыг газын хэрэглээнд шилжүүлж чадвал жил бүр энэ тоогоор орон сууцжуулах төлөвлөгөөнд ороогүй айлуудыг газын хэрэглээнд шилжүүлнэ. Хийн түлшний стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан, тэсэрч дэлбэрэх эрсдэл, дотоодын нөөц боломж зэргийг судалж байна. Ийнхүү тодорхой хугацааны дараа хатуу түлшнээс шингэн түлш үйлдвэрлэдэг байдал руу шилжинэ. Энэ ажлыг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулна.
469180714 122172043700257880 7648552564835968236 n
 
Хэрэглэгчийн тоо 10-хан хувиар өсөж байхад үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдэж байгаад ямар асуудал гарсан бэ гэдэгт технологийн хяналт оруулна. Түгээлтийн явц дундаас нүүрсний хулгай гараад байна уу гэдгийг хянана. Улаанбаатар хот руу орж, гарч байгаа бүх постуудад хиймэл оюун ухааны гарцуудыг энэ ондоо захиалж оруулж ирэх шийдвэрийг гаргаад байна. Ингэснээр үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээг бууруулах шинэ төлөвлөлт хэрэгжүүлнэ. Мөн энэ онд сайжруулсан түлшний үнийг өөрчлөхгүй. Зургаадугаар сарын 1-нээс түлшний тарифыг шинэчилнэ.

✅Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, “Хөгжлийн шийдэл”, “Чингэлтэйн бриллиант” ТББ-уудтай хамтран “Амжилт бол Сонголт” эмэгтэйчүүдийн форумыг өнөөдөр зохион байгууллаа.

2q

“Амжилт бол сонголт” эмэгтэйчүүдийн форумд дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр болон холбогдох хэлтэс албадын дарга нар, дүүргийн 250 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.

11Уг форум нь эмэгтэйчүүдийг амьдралын хэв маягаа сайжруулж өөрчлөх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, найзалж нөхөрлөх, идэвхтэй хөгжих боломжуудыг танилцуулах замаар урам зориг өгч идэвхжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэрэгжилтийг танилцуулахад чиглэгдэж байгаа юм.

4a5q

Форумын үеэр • Амьдралын чанар ба аз жаргалын судалгаа, • “Өөрийгөө таньж мэдэх, удирдах”, • “Минималист сэтгэлгээ ба ухаалаг хэрэглээ”, • “Бизнес ба боломжууд туршлага хуваалцах”, • Эмэгтэйчүүдийн хөгжил ба орлогоо нэмэгдүүлэх боломжууд” гэсэн сэдвүүдээр илтгэлүүд өрнөж хэлэлцлээ.

Мөн Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тохиодог бөгөөд Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулж ирсэн. Аяны дагуу эмэгтэйчүүдийн форумын үеэр “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй- Шалтаг бүү тооч” уриан доор хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч танилцууллаа. 

 

Not published yet

Өнөөдөр Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

14

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуран, баталгаажуулав. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадварыг бэхжүүлж тэдний амьжиргааг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх юм.

12

Тэр дундаа “Нүүрснээс нарны эрчим хүчинд” чиглэсэн шилжилтийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлж, гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх замаар нүүрсний хэрэглээг бууруулах юм. Эхний шатанд Чингэлтэй дүүргийн 100 хүртэлх айл өрхөд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг нэвтрүүлэх ба урт хугацаандаа агаарын бохирдлыг бууруулж, ногоон ажлын байрыг бий болгон, Улаанбаатар хотын иргэдэд амьдрах эрүүл орчныг бий болгохоор зорьж байна. 

13

Мөн түүнчлэн, хамтын ажиллагааны хүрээнд иргэд төдийгүй байгууллагуудад хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах чухал хөшүүрэг болох нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах чиглэлд анхааран ажиллах юм. 

15

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул уг санаачилгын эерэг боломжуудыг онцолж хэлэхдээ “НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох гэр хорооллын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал нэмэртэй үйл явдал болж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд бодит шийдлүүдийг авчирч, бохирдлыг бууруулж, байгаль орчин болон манай оршин суугчдад ашигтай цэвэр эрчим хүчний сонголтуудыг бий болгож байна.” гэдгийг дурдлаа.

11

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэхүү хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн тухай эмхлэн гаргасан “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг”-ийн гол агуулга зөвлөмжүүдтэй уялдаж байгааг онцоллоо. Мөн тэрээр "Энэ хамтын ажиллагаа нь Улаанбаатар хот болон Монгол Улсын хэмжээнд тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хийхэд дэмжлэг үзүүлэх бодит алхам юм. Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд нарны эрчим хүчийг ашиглах шийдлийг нэвтрүүлснээр бид агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй, хүн бүрд илүү тэгш, хүртээмжтэй ирээдүйг цогцлоох боломжтой" гэлээ.

16

Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь техникийн туршлага, сургалт явуулах бол дүүргийн засаг захиргаа санхүүжилтийг гаргаж, төсөлд хамрагдах өрх болон байршлуудыг тодорхойлж, системийн засвар үйлчилгээг хариуцах юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүрэг төдийгүй Улаанбаатар хотыг бүхэлд нь цэвэр, ногоон ирээдүй рүү чиглүүлэх чухал алхам юм.

Монгол Улсад Орчин цагийн Архивын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ой, “АРХИВЧДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын харьяа 106 байгууллагын удирдлага, Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг таниулах, арга зүйгээр хангах, мэдлэг чадварыг дээшлүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Untitled bnb

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс дэргэдэх газар, хэлтэс, алба, хороо, сургууль, цэцэрлэгүүдэд шинээр томилогдсон Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар гарсан хууль, журам, стандарт, нэгдсэн системийн ашиглалт,  анхаарах асуудлууд" сэдвээр нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

Untitled ty

Untitled oi

Untitled q

 

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Япон улсын Шизоука мужийн Яйзү хот хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд ирэх онд хоёр талын хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх Цахим уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад Япон улсын Шизоука мужийн Яйзү хотын Хамтын ажиллагааны газрын зөвлөх Мацунага, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ивата, Тасгийн дарга Ито, Олон Улсын харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхам, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн болон холбогдох хэлтсийн удирдлагууд оролцлоо.

Чингэлтэй дүүрэг Яйзү хоттой 2018 оноос хойш боловсрол, соёл урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид хоёр дүүрэг боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спортын чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, илүү олон салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Untitled gh

Untitled 5

Дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хойд бүсийн хороодын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх ажлын хүрээнд дүүргийн 13 дугаар хороонд “Хайлааст амбулатори”, 14 дүгээр хороонд “Эрт илрүүлэг оношилгооны төв”-ийн барилгын ажил явагдаж байна.

4

Үүнээс “Эрт илрүүлэг оношилгооны төв”-ийн барилгын ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

1 Харин “Хайлааст амбулатор”-ийн барилга 2018 оноос хойш хэрэгжиж эхэлсэн ч гүйцэтгэгч компаниас шалтгаалж ажлын явц удаашралтай, гүйцэтгэл дутуу явж байгаа юм.

7

3 Тухайн асуудлаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, хэдэн жил дамнаж царцсан байдлыг тодруулж, барилгыг гэрээний хугацаанд багтаан стандарт, нормд нийцүүлэн чанартай гүйцэтгэх, гүйцэтгэлийн явцад тогтмол хяналт тавьж ажиллахыг гүйцэтгэгч тал болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад тус тус үүрэг болголоо.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих “Мах махан бүтээгдэхүүний техникийн зохицуулалт”, “Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадал, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний сонголт” чиглэлээр Нийслэлийн мал эмнэлгийн газар болон Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллалаа.20d37a7a d1c7 4e4b af2b 27baac888ea4

Сургалтад худалдаа, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 120 иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдлаа.

0a688a24 d6e3 4f63 bc0f 73e08204b35c

a6061b57 7b8e 40ad 8adf 404fe3b9bc72

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул гэр хорооллын нүүрсний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр солих, нэмэгдүүлэх талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх болон мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

2
Уулзалтаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Улаанбаатар хот, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран Франц улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийн үргэлжлэл болгож ирэх онд Чингэлтэй дүүргийн 100 өрхөд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг суулгах ажлыг зохион байгуулж ажиллахаар боллоо.

3

5
Сэргээгдэх эрчим хүч буюу нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлснээр, тухайн айлуудын зуухны хэрэглээг халж дулааны хуримтлууртай цахилгаан халаагуур нэвтрүүлснээр хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдолтой тэмцэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон холбогдох албаны хүмүүс дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг гүйцэтгэж буй “Солармед” компанийн төлөөлөлтэй уулзан ажлын явцын талаар мэдээлэл авлаа.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга 60 хувьтай явж байна. Тус барилгын ажлыг барьж байгаа гүйцэтгэгч компанийн зүгээс барилгын гадна талбайн шугам сүлжээний ажил, тоног төхөөрөмж болон барилгын газардуулга хийхэд хүндрэл учирч байгааг уулзалтын үеэр хэллээ.

Засаг дарга Н.Мандуул барилга баригдаж буй хэсгийн гадна зам талбайн шугам сүлжээ, цахилгааны газардуулгатай холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран уулзалт зохион байгуулж түргэн хугацаанд шийдэж ажиллахаа илэрхийллээ.

58

59