12

Чингэлтэй дүүрэг 2023 оныг Үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд Засаг даргын Тамгын газраас санаачлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Жижиг дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтэс, Монголын Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Батзүү ХХК, Монголын оёдлын салбарын мэргэжлийн зөвлөлтэй хамтран дүүргийн оёдлын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдийг дэмжих, чадавхжуулан мэргэшүүлэх, импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай нэмүү өртөг шингэсэн оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг кластераар буюу төрөлжсөн дамжлагаар хөгжүүлэх зорилготойгоор Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн IV зөвлөгөөнийг зохион байгууллаа.

2

10

Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, дүүргийн эцэг эхийн нэгдсэн зөвлөлийн холбоо, дүүргийн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 125 иргэн, аж ахуй нэгжүүд хамрагдлаа.

1

3

Зөвлөгөөнд оролцогчид олон санал, санаачилга дэвшүүлж, дүүрэгт ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөөгөө гарган хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

4

5

6

7

9

Энэхүү зөвлөгөөн нь Засгийн газрын “Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд “Өртгийн сүлжээний кластер байгуулж зохион байгуулалттай ажлын байр бий болгох төслүүдийг улс, аймгийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд холбоно” гэж заалтын хэрэгжилтийг хангаж буй ажил юм.