Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Өмгөөллийн “Легал Протекшн” ХХН-тэй хамтран дүүргийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт сургалт зохион байгууллаа. 

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар сургалтад оролцогчдод зориулж үг хэллээ. 

Уг сургалтаар Боловсролын Ерөнхий хууль (шинэчилсэн найруулга), Төрийн албаны тухай хууль болон Авлигын эсрэг хууль, Хөдөлмөрийн харилцаа, Захиргааны ерөнхий хуулийн шийдвэр гаргах ажиллагааны журам, Хөдөлмөрийн гэрээний онцлог зохицуулалтын талаар хуульч, өмгөөлөгч Ж.Ганболд, Ж.Мягмарсүрэн нар мэдээлэл өгөв. 

viber image 2023 11 17 14 16 04 692

viber image 2023 11 17 14 16 03 192

viber image 2023 11 17 10 54 38 690

viber image 2023 11 17 10 54 29 959

viber image 2023 11 17 10 54 31 526

viber image 2023 11 17 10 54 32 864

viber image 2023 11 17 10 54 34 043

viber image 2023 11 17 10 54 35 393

viber image 2023 11 17 10 54 36 851

viber image 2023 11 17 13 37 37 450

viber image 2023 11 17 13 37 38 895

viber image 2023 11 17 13 37 40 210

viber image 2023 11 17 13 37 41 589

viber image 2023 11 17 13 37 42 888

Дүүргийн архивын хэлтсийн дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комисс (БНШАЗК)-ын хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Тус хурлаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 23.2.9, 27.1.9 дэх хэсэгт заасны дагуу Төрийн архивын сан хөмрөгт нөхөн баяжилт хийх хугацаа болсон Чингэлтэй дүүргийн Соёлын төв, Биеийн тамир, спортын хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны албаны данс бүртгэл, устгах хэргийн жагсаалтыг хэлэлцэн холбогдох завсар, баримтын бүрдлийг хангах чиглэлийг комиссын гишүүдээс өгч дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байгууллагын архивын гэрчилгээ авах хүсэлтийг хүлээн авч хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар дэмжиж, Нийслэлийн архивын газарт уламжлахаар шийдвэрлээ.

viber image 2023 11 13 17 09 03 674

viber image 2023 11 13 17 09 04 978

viber image 2023 11 13 17 09 06 376

viber image 2023 11 13 17 09 11 749

 

Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хууль, “Алсын хараа 2050” урт хүгацааны хөгжлийн бодлогын зорилт, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2020-2024 үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, спортын нөлөөллөөр дамжуулан бие бялдрын соёл-хүмүүжил, бие бялдрын боловсрол олгох зорилгоор дүүргийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Дүүргийн биеийн тамир, спортын хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд спортын 5 төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Их хурлын гишүүн М.Оюунчимэг, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр, хороодын Засаг дарга нар оролцлоо.

385524915 333366635981933 2698704947979828858 n

370294835 724850722837946 364038982115875189 n

  1. ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН
    1-р байр Б.Энхболор ахлагчтай 3-р хорооны баг

    2-р байр Ш.Цэнгүүн ахлагчтай 22-р хорооны баг

    3-р байр Т.Амгаланбаатар ахлагчтай 12-р хорооны баг

380594709 1263007411058487 2071805223295480230 n

  1. ДАРТС
    1-р байр Н.Ганцэцэг ахлагчтай 6-р хорооны баг

    2-р байр Г.Цэнд-Аюуш ахлагчтай 22-р хорооны баг

    2-р байр З.Билгүүн ахлагчтай 3-р хорооны баг

387622635 250289501379140 7368844247240930016 n

  1. ОЛС ТАТАЛТ
    1-р байр Б.Нямдорж ахлагчтай 6-р хорооны баг

    2-р байр М.Баттулга ахлагчтай 13-р хорооны баг

    3-р байр М.Одсүрэн ахлагчтай 22-р хорооны баг

399735491 884230709746877 6481366127358380180 n

  1. ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН /ЭМЭГТЭЙ/
    1-р байр Д.Түмэннаст ахлагчтай 20-р хорооны баг

    2-р байр О.Сүнжидмаа ахлагчтай 16-р хорооны баг

    3-р байр А.Нандин-Эрдэнэ ахлагчтай 13-р хорооны баг

370065099 376270191422323 6972417890501019722 n

  1. ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН /ЭРЭГТЭЙ/
    1-р байр .Отгонбат ахлагчтай 17-р хорооны баг

    2-р байр М.Батмөнх ахлагчтай 16-р хорооны баг

    3-р байр Б.Дорждэрэм ахлагчтай 18-р хорооны баг Б

369161210 1447097899253828 4330000986712340070 n

  1. САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН /ЭМЭГТЭЙ/
    1-р байр О.Дэлгэрмаа ахлагчтай 19-р хорооны баг

    2-р байр А.Анхчимэг ахлагчтай 10-р хорооны баг

    3-р байр Г.Алтантуяа ахлагчтай 23-р хорооны баг

    САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН /ЭРЭГТЭЙ/
    1-р байр О.Ганзориг ахлагчтай 19-р хороо

    2-р байр Д.Дөлгөөн ахлагчтай 17-р хороо

    3-р байр Н.Отчигин ахлагчтай 4-р хороо

    БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР

    1-р байр Б.Цогзолмаа Засаг даргатай 22-р хорооны хамт олон

    2-р байр Ц.Эрдэнэбадрах Засаг даргатай 23-р хорооны хамт олон

    3-р байр Э.Ачбаяр Засаг даргатай 6-р хорооны хамт олон

Дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгжүүдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Монгол улсад мөрдөгдөж байгаа “Авто тээврийн тухай хууль” болон дүрэм журам, стандартууд болон авто тээврийн салбарын хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулах, хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг таниулах зорилготой юм.

Өнөөдрийн сургалтад нийслэлийн Нийтийн тээврийн газрын Ачаа тээвэр, логистикийн хэлтсийн дарга Э.Нямсан, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны дэд тэргүүн, доктор Г.Чинзориг, Шинжлэх ухааны академи, хими, химийн технологийн хүрээлэнгийн багш Л.Жаргалсайхан нар оролцлоо.

viber image 2023 11 08 14 43 52 063

viber image 2023 11 08 14 43 42 905

viber image 2023 11 08 14 43 49 335

viber image 2023 11 08 14 43 42 905

 

 

2023 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд нийслэлд орсон цаснаар дүүргийн нутаг дэвсгэрт зам талбай хариуцсан 2 байгууллагын 115 зам талбайн үйлчлэгч, 46 техник хэрэгсэл хариуцсан авто болон явган замуудын цэвэрлэгээг хийж, халтиргаа гулгаа арилгах зорилгоор нийт 219 тонн давс, 8 тонн бодис цацаж ажиллалаа.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээнээс гарсан хар цасыг 19 техник хэрэгсэлээр нийт 50 рейсээр  229 тонн хар цас тээвэрлэлээ. 

371093474 722144726464921 3838985616515600104 n

371547829 686496163440218 8244521213333043418 n

377294404 248071678266642 8649428192399722877 n

384562368 1410092962876143 8996505122167881465 n

386868776 1361429541414059 6927325779251747093 n

386871051 780299733866034 9200318098957807608 n

 

 

Соёлын яамнаас Соёлын бүтээлч сар аяны хүрээнд өсвөр насны хүүхдүүдийн соёлын боловсролыг дээшлүүлэх хүрээнд соён гэгээрүүлэх, авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, үндэсний соёлын үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, хүндэтгэх, хамгаалах дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн тандалт судалгааны ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг танилцууллаа.

Сургалтад Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

viber image 2023 11 07 10 45 32 014

viber image 2023 11 07 10 45 00 388

viber image 2023 11 07 10 45 24 107

viber image 2023 11 07 10 45 40 825

viber image 2023 11 07 10 45 44 774

viber image 2023 11 07 11 23 53 577