Дүүргийн ажилтан, албан хаагчдын “Мэдээллийг цаг” боллоо. Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Ажлын байран дахь эерэг хандлага эдвээр дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаа албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Дүүргийн ажилтан, албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт 1 удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.

DSC 6574

DSC 6578

DSC 6583

DSC 6587

DSC 6588

 

Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн дарга Т.Уламбаяртай ярилцлаа.

-Чингэлтэй дүүргийн  “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-өөс хэчнээн төрлийн, ямар үйл ажиллагааг явуулж байна вэ. Та эхлээд төвийнхөө үйл ажиллагааг танилцуулна уу?
-Чингэлтэй дүүргийн ИТХ-аас анх 2011 онд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн дүрмийг баталж, байгуулсан байдаг. Улмаар Засаг даргаас бүтэц, орон тоог нь баталснаар үйл ажиллагааг нь эхлүүлсэн. 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа энэ төвийг би 2021 оноос удирдан ажиллаж байна. Манай дүүрэг “Чингэлтэйд үйлдвэрлэв 2024” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг манай төвөөс үзүүлдэг.  Тухайлбал, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас авахуулаад сургалт, хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ, төсөл хөтөлбөрт  хамруулах, үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дотоодод сурталчлан таниулах, гадаадад гаргах зэргээр бүхий л дэмжлэг туслалцааг манай “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийнхөн  хариуцан хэрэгжүүлж байна. 

 

Түүнчлэн жижиг, дунд  үйлдвэр эрхлэгчдээ хөнгөлттэй болон зөөврийн ажлын байраар хангаж байна. Дүүрэг өөрөө зээл гаргах эрх зүйн зохицуулалт байдаггүй учраас бид үндсэндээ холбон зуучлах ажлыг хийдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл эрхлэгчдээ төсөл хөтөлбөр бичүүлэхээс авахуулаад зөвлөх үйлчилгээг үзүүлж, гадаад дотоодын  банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг буюу зээл гарах хүртэлх бүх процесст дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Манай төвд 1000-аад  үйлдвэрлэл эрхлэгч хамрагддаг. Манай дүүргийн онцлог гэвэл оёдлын салбарынхан олонтой, нийт үйлдвэрлэл эрхлэгчдийн  50  хувь нь буюу 500-гаад нь оёдлын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энэ ч утгаараа  нийслэлийн хамгийн том худалдааны төв болох “Нарантуул”-ын гутал болон оёмол бүтээгдэхүүний 50-60 хувийг Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчид хийж, нийлүүлдгээрээ онцлогтой.

 

-Чингэлтэй дүүрэг энэ оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх гол ажлыг нугалж буй газар нь  танайх болов уу. Энэ зорилтоо үр бүтээлтэй байлгахын тулд та бүхэн ямар төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна вэ?
-Манай дүүргийнхэн энэ оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан нь учиртай.  Тухайлбал, дэлхий нийтэд тархсан цар тахал бүх салбарт хүндрэл учруулсан.  Энэ хүндрэлийг манай дүүргийн  үйлдвэрлэл эрхлэгчид ч гэсэн амссан. 2023 оноос үйлдвэрлэл эрхлэгчдэд арай таатай нөхцөл бий болсон учраас бид нэгдүгээрт, ажлын байрыг хадгалах үүднээс үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.  Хоёрдугаарт, ажлын байраа нэмэгдүүлэхийн тулд  “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан.  Үүний үр дүнд  мэдээж ажилгүйдэл, ядуурлыг багасгах үндсэн зорилготой. Нөгөөтэйгүүр бид дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжихгүй байгаагаас болоод валютын гадагшлах урсгал нэмэгдсээр байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байж бид энэ гадагшлах урсгалыг тогтоон барих учиртай юм. Ийм л үндсэн гол шалтгааны үүднээс “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон  зарласан.    Үүний зэрэгцээ  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 95 хувь нь цар тахлын  үе болох 2020-2021 онд уналтад орсон буюу ямар нэгэн байдлаар дэмжлэг хэрэгтэй байна гэдэг судалгааны дүн гарсан.  Энэ салбарт зайлшгүй дэмжлэг хэрэгтэй болсон учраас бид гол бодлого чиглүүлсэн хэрэг. 2022 онд бид  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах ажилд тусгайлан анхаарсан. Ингэснээр зургаан эх үүсвэрээс, 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, зээл тусламжид жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэдээ хамруулж чадсан. Тэр дундаа тоног төхөөрөмжийн буцалтгүй дэмжлэгийг ч олгосон.  2023 онд дараагийн алхам буюу үйлдвэрлэл эрхлэгчдээ гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна. Улмаар гадаадаас хөрөнгө оруулалт татах чиглэлд ажиллаж байна.  Мөн шинэ технологийг үйлдвэрлэлийн процесст нэвтрүүлэх зорилтыг гол болгон төвлөрөн ажиллаж байна.

 

-Таны хувьд амаргүй цаг хугацаанд ажил хүлээж авсан юм байна. Ковидын дараа жижиг, дунд  үйлдвэрлэлийг хэрхэн сэргээх вэ гэдэг танаас ихээхэн хамааралтай байж шүү дээ. Энэ төвийн даргын ажлыг хүлээн авснаас хойш  бодлогын ямар ажлыг хийж, хэрэгжүүлэв? 
-Намайг ажил хүлээж авахад буюу 2021 онд  энэ төв маань “Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бизнес инкубатор төв” байсан. Тухайн үед дүрмийн хүрээнд энэ төв маань бойжуулах үйл  ажиллагаа л явуулдаг байсан буюу өргөн хүрээг хамардаггүй байсан гэсэн үг. 2019 онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн хүрээнд үйлчилгээний салбарыг нэмж оруулсан.  Ингэснээр өргөн хүрээнд ажиллах боломжийг нээж өгсөн. Үүний дагуу миний бие ажил хүлээн авсан даруйдаа дүрэм журмын тухайд нэлээд ажилласан. Манай салбарын хуулийг шинээр баталсантай холбогдуулан “Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” болгон өөрчилж, үйл ажиллагааны хүрээг тэлсэн.  Нэг ёсондоо бид өмнөх шигээ зөвхөн хөгжүүлэлт хийдэг биш бүх салбар, бүх төрлөөр дэмжиж ажиллах боломжийг бүрдүүлсэн. Дагалдах дүрэм, журмуудаа ч  хууль, тогтоомжийн шинэчлэлд нийцүүлсэн.  Ингэснээр яг хэрэгцээт хэсэгт нь хүрч ажиллах буюу үйлдвэрлэл эрхлэгчдээ зээл, тусламж, төсөл хөтөлбөрт түлхүү хамруулж эхэлсэн. Улмаар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь олон нийтэд таниулахын тулд гадаад, дотооддын үзэсгэлэн худалдааг цөөнгүй зохион байгуулж, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мөн хөнгөлөлттэй ажлын байр болон зөөврийн ажлын байрны тоог нэмэгдүүллээ. Тодруулбал, манай ихэнх үйлдвэрлэл эрхлэгч гэртээ ажлын байрыг бий болгосон байдаг. Тиймээс бид үйлдвэрлэлийн процессыг гэрээс салгаж, хөнгөлөлттэй ажлын байр болон зөөврийн ажлын байраар хангах нь зүйтэй гэж үзээд, үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ хамтран ажиллаж байна. 

 

-Ажлын байрнаас авахуулаад ажиллах хүчээ хэрхэн тогтвор, суурьшилтайгаар ажиллуулах вэ, хэрхэн авч  үлдэх вэ гэх зэргээр зөвлөн туслах үйлчилгээг хүртэл үзүүлдэг хэрэг үү?
-Үйлдвэрлэл  эрхэлнэ гэдэг олон талт ажил. Гэтэл манай үйлдвэр эрхлэгчид гэрээ ажлын байр болгочихоод тэрүүхэн тэндээ л үзээд байдаг. Үүний цаана ажиллах хүчээ хэрхэн бүрдүүлэх, цаашлаад хэрхэн тогтвортой байлгах, үйлдвэрлэлээ хэрхэн, яаж өргөжүүлэх вэ. Брэндээ яаж үүсгэж бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хэрхэн хийх вэ гэх зэргээр өргөн хүрээтэй ажил шүү дээ. Үндсэндээ маш том маркетингийн ажил өрнөөд байгаа биз. Гэтэл манай үйлдвэрлэл эрхлэгчид энэ бүхнийг цогцоор нь харж, төлөвлөж чаддаггүй. Тиймээс манай төвийн зүгээс ажлын байрны зөвлөх үйлчилгээг түлхүү өгөх бодлогыг баримтлан ажиллаж байна. Ганцхан жишээ татахад, манай ихэнх үйлдвэрлэл эрхлэгч оюуны өмчийн талаар мэдлэг мэдээлэл багатай, өөрсдийн хийж буй бүтээгдэхүүнийг оюуны өмчид бүртгүүлээгүй байдаг. Энэ талаар мэдлэг мэдээлэл өгөхөөс авахуулаад бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг байнга хөгжүүлж байх учиртай гэдэгт хүртэл зөвлөн тусалдаг. Энэ бүх процесст бидний зүгээс олон талын дэмжлэг үзүүлэн ажилладаг. Гадаадын  үзэсгэлэнд хэдэн төрлийн бүтээгдэхүүн аваад явлаа гэхэд гаднынхан бол хамгийн түрүүнд сав, баглаа боодлыг хардаг. Тиймээс харагдах байдал хүртэл ямар чухал юм бэ гэдгийг үйлдвэрлэл эрхлэгчдэдээ таниулж, мэдүүлэхийн тулд зөвлөн туслах үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг нэг асуудал нь боловсон хүчний хомстол. Тиймээс бид цаашид энэ асуудалд  бодлогоор, тусгайлан анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзээд байна.  Нөгөө талдаа үйлдвэрлэл эрхлэгчлэд нийтлэг ямар асуудал тулгамдаад байна вэ гэдгийг судалж,  хамтарч ажиллана.  Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл эрхлэгчид маань  бидэнд хандаж, саналаа тавина. Хувь иргэн компаниа байгуулаад ямар нэг үйлдвэрлэл эрхэлж эхэллээ гэхэд  бүтээгдэхүүн хөгжүүлэлт юм уу эсвэл борлуулалт болохгүй байна гэж үзвэл яг тэр чиглэлээрээ тусламж дэмжлэг хүсэж бидэнд хандана. Бид түүнийнх нь дагуу бүх талын дэмжлэг үзүүлнэ. Үүний зэрэгцээ  бидний зүгээс үйлдвэрлэл эрхлэгчдэд нийтлэг байдлаар тулгамддаг асуудал болон үйлдвэрлэгчдийн зүгээс гаргаад байгаа асуудлын хүрээнд тусгайлан ажиллана. Товчхондоо бид  судалгаа, тооцооллын үндсэн дээр гол ажлаа явуулдаг. Ингэж байж  зорилтот хэсэгтээ хүрч, бидний дэмжлэг үр дүнд хүрэх учиртай юм. 

 

-Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийн шинэ шатыг та хэрхэн харж байна вэ. Тэдэнд ямар боломж байна, түүнд та бүхний зүгээс бодлогын ямар дэмжлэг үзүүлэх боломжтой байна вэ?
-Нэг үеэ бодвол манайхан дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ харьцангуй сайн дэмждэг болсон. Тиймээс бид цаашдаа гаднаас төсөл, хөтөлбөр татаж, технологийн шинэчлэл хийх. Ингэснээр гаднын зах зээлд  хэр хэмжээний тоглогч байж чадах вэ гэдгээ харах. Гаднын стандартад нийцүүлэх зэргээр  хөгжлийн дараачийн  алхмаа харж байна. Товчхондоо бид үйлдвэрлэгчээс экспортлогч болох том амбийцтайгаар үйл ажиллагаа  явуулж, алсын хараагаа тодорхойлсон. Арьсан эдлэл үйлдвэрлэгчид гэхэд анх ямар малын арьс байсан, тухайн малын гарал үүсэл, арьс боловсруулалтын код гээд үйлдвэрлэлийн бүх процесс олон улсын стандарт шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байна.  Манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олон улсад гаръя  л гэж байгаа бол дэлхийн жишгийг дагахаас аргагүй. Тийм ч учраас бид үйлдвэрлэл эрхлэгчдэдээ шаардлага  тавьж эхлээд байна.   Олон улсад бол тухайн бүтээгдэхүүний QR код уншуулахад бүх түүх нь гараад ирдэг. Манайхан ч гэсэн энэ жишигт хүрэхээс аргагүй. Тиймээс технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхах ёстой. 

 

-“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” дүүргийн төсөв бүрдүүлэлтэд ямар оролцоотой ажиллаж байна вэ.  “Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн үр дүнг та өнөөдийн байдлаар хэрхэн дүгнэх вэ?
-Намайг ажил хүлээж авахад энэ байгууллага 370 сая төгрөгийн төсөвтэй байсан. Үүнээс ажилчдын цалин 70, ашиглалтын зардал нь 20 хувийг эзэлдэг. Харин даргын хувьд үйл ажиллагаа явуулах зардал ердөө л 10 хувь буюу  15 сая төгрөгийн төсөвтэй байсан. 15 сая төгрөгөөр  бүтэн жилийн турш үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үйл ажиллагаа явуулна гэдэг боломжгүй шүү дээ.  Тиймээс ажил хүлээж авснаас хойш бодлогын хэд хэдэн шинэчлэлийг хийж ажилласны хүчинд өнөөдрийн байдлаар манай төв  нэг тэрбум 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлийн салбарт хийх тооцоололтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн Засаг  дарга Н.Батсүмбэрэлийн зүгээс манай төвийг, үйлдвэрлэл эрхлэгчдийг маш сайн дэмжиж ажилладаг.   Үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой гэж үздэг учраас дүүргээс бүх талын дэмжлэг үзүүлдэг. Энэ ч утгаараа энэ жилийг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ бодлогоо хэрэгжүүлээд явж байна. Тоон мэдээлэл  дурдахад, энэ онд гэхэд манай дүүрэгт 100 гаруй үйлдвэрлэл шинээр бий болсон байна. Харамсалтай нь эргээд 20 гаруй үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаагаа зогсоох жишээтэй. Тиймээс бид тооноос илүү чанарт ач холбогдол өгч ажиллаж байгаа. “Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд үйлдвэрлэл эрхлэгчдийг түлхүү оролцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалт татах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллалаа. Энэ онд гэхэд дотоодын 11, гадаадын таван удаагийн үзэсгэлэн худалаа, хамтын ажиллагааны цогц үйл ажиллагааг зохион байгуулж, 290 үйлдвэр эрхлэгчийг оролцуулж, 1.265.552.900 төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Мөн үйлдвэрлэлийг кластерт оруулж хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Жишээлбэл, оёдлын салбарт 3-4 мянган ширхгийн захиалга орж ирдэг.  Энэ тохиолдолд томоохон  компани эсгүүрээ хийгээд стандартаа тавьчихвал бусад аж ахуйн нэгжээрээ оёулчихна. Ингэж кластерт оруулах боломж нээгдэх юм. Жижиг дундын салбар маань том компаниудаа дагаж жижгүүдээ кластерт оруулж хөгжүүлэх боломжтой. Энэ ч үүднээс бид даавуун хэвлэлийн машиныг оруулж ирсэн. Даавуун дээр өнгө, бичвэр, дүрсийг шууд хэвлэнэ гэсэн үг. Монголд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэ төрлийн хэвлэлийг БНХАУ руу явж хэвлүүлдэг. Тэгэхээр бидэнд  ийм том зах зээл байгаа учраас кластерынхаа түвшинд нэвтрүүлээд дүүргийнхээ үйлдвэрлэл эрхлэгчдэд энэ төрлийн хэвлэлийн үйлчилгээг хямдралтай байдлаар үзүүлж явах нь зүйтэй гэж үзсэн. Хэвлэлийн  технологийг олон улсын түвшинд хүргэх ажлыг манай дүүрэг улсын хэжмээнд анхлан хийж байгаа нь энэ юм. 

 

-Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нийслэлдээ жишиг болохуйц хэмжээнд хүрчээ гэж ойлголоо. Энэ төвийн хөгжлийн дараачийн шатыг та хэрхэн харж байна вэ?
-Одоо бид боловсролын салбартай нягт хамтарч ажиллахаар зорьж байна.  Жижиг дундын салбараас юун боловсрол болоод явчихав гэж магадгүй. Тэгвэл үйлдвэрлэл эрхлэхэд мэргэшсэн боловсон хүчин бол салбар бүрд асар чухал. Оёдолчин гэхээр оёдлын машин ажиллуулж юм оёж чаддаг хүн  гэж ойлгодог. Гэтэл  оёдол дотроо олон янз байхаас гадна товч, шилбэ, ханцуйг хэрхэн оёх вэ. Энэ шат дамжлага бүр өөр учраас  түүнийг хийж бэлтгэх мэргэшсэн боловсон хүчин чухал байгаа юм. Харамсалтай нь энэ чиглэлээр сурсан нь цөөн, сургадаг нь ч цөөн болчихоод байна. Бодит байдал харахаар оёдолчноор ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн өөр мэргэжилтэй байдаг. Багш, хуульч мэргэжил эзэмших гэж  цаг хугацаа, мөнгө төгрөгөө зарцуулчихаад ажил, ажлын байр олдохгүй болохоор амьдралын эрхээр оёдол хийгээд сууж байх жишээний. Гэтэл ингэж биш анхнаас нь энэ хүмүүсийг оёдол, мужааных нь чиглэлээр бэлдэж сургаад ажлын талбарт гаргавал бүтээмж өсөх гээд байна шүү дээ. Өнөөдрийнх шиг хүн авчраад сургадаг биш, сурчихсан мэддэг хүн авчраад шууд ажиллуулбал бүтээмж хамаагүй өндөр байна. Тиймээс эхний ээлжид технологийн  шинэчлэлд шилжих ажилд түлхүү орно. Цаашлаад боловсон хүчний бодлогод цогцоор анхаарах шаардлага байна. Манай улсад жижиг, дундын салбарт ажилладаг  мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг цөөхөн хэдэн сургууль байна. эдгээртэй хамтарч ажиллахаар зорьж төлөвлөж байна.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/

 3bbf1bea8c6f17b50c42d0b5ded52edd

Чингэлтэй дүүргийн хугацаат цэргийн албаны 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага ерөнхий боловсролын V сургууль дээр явагдаж байна. Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар цэрэг татлагын байранд ирж, цэрэг татлагын үйл явцтай танилцлаа.

Дүүргийн удирдлагууд эх орондоо эр цэргийн тангараг өргөж, хугацаат цэргийн албанд татагдан цэргийн алба хаахаар явж буй залууст амжилт хүслээ.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1115 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/286 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлага аравдугаар сарын 22-ныг дуустал явагдана.

viber image 2023 10 20 13 28 51 415

viber image 2023 10 20 13 28 52 878

viber image 2023 10 20 13 28 54 380

viber image 2023 10 20 13 28 56 153

viber image 2023 10 20 13 28 49 920

Чингэлтэй дүүрэг энэ оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд “Уран үйлчин” уралдаан, “Бүтээлч дүүрэг” цогц арга хэмжээ, “Хамтдаа хөгжье” сэтгүүл, инновацлаг санааг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг харуулсан 10 видео танилцуулгыг бэлтгэн олон нийтэд хүргэж сурталчлан ажилласан байна. Тэр дундаа Чингэлтэй дүүргийн ЖДҮ дэмжих төвөөс I-XXIV дүгээр хорооны үйлдвэр эрхлэгч, иргэдтэй уулзаж тэдгээрийн санал хүсэлтийг хүлээн авах зорилго бүхий “Хамтын хөгжил” уулзалт, үйл ажиллагааг зохион байгуулж үйлдвэрлэгчдээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна. 
Мөн энэ онд зарлагдсан гурван эх үүсвэрийн төсөл, хөтөлбөрийн зээлд 47 үйлдвэрлэгчдэд 850 сая төгрөгийн зээл, төсөл хөтөлбөрт хамруулсан байна. Үйлдвэрлэгчдийг дотоод, гадаадын олон үзэсгэлэн, арга хэмжээнд оролцуулан дэмжин ажиллаж байгаа бөгөөд дотоодын 11 үзэсгэлэн, гадаадын таван үзэсгэлэнд үйлдвэрлэгчдийг оролцуулж борлуулалтын орлогыг нэмэгдүүлэн энэ оны есдүгээр сарын байдлаар 1.265.552.900 борлуулалтын орлого орсон үр дүнтэй байна. ЖДҮ-ийг дэмжих төвөөс хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг танилцуулж байна. 

Чингэлтэй дүүр­­гийн ИТХ-ын Тэр­гүүлэгчдийн 31 дүгээр тогтоолоор бат­лагд­сан “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” арга хэмжээ, “Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд байгууллагаас санаачлан “Уран үйлчин-2023” оёдлын салбарын уралдааныг үндэсний хувцас, европ хувцас, хөдөлмөр хамгааллын хувцас гэсэн гурван төрөл, хоёр үе шаттайгаар зохион байгуулж 98 үйлдвэр эрхлэгч оролцсоноос тус бүрд эхний таван байрыг шалгаруулж, “Мастер оёдолчин” цолны болзол хангасан 15 оёдолчин “Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо” ТББ-аас Монгол Улсын “Мастер оёдолчин” цол авсан амжилт үзүүлэв.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Бүтээлч дүүрэг” үзэсгэлэн, худалдаа, загварын шоу, урлагийн тоглолт бүхий цогц арга хэмжээг 2023 оны зургадугаар 17-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулав.

Дүүргийн ИТХ-ын Тэр­гүүлэгч­дийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” арга хэмжээ, ”Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, жижиг, дунд үйлдвэр жүүлэх зорилгоор бүтээсэн “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн инновац” 10 видео танил­цуулгыг цувралаар хоёр сарын хугацаанд хийж 30 үйлдвэр эрхлэгчийг хамруулав.
 Нийт 10 контентын хандалтын тоон мэдээ
* Үзэлтийн тоо -49,403
* Хуваалцсан-424
* Таалагдсан-1023
* Сэтгэгдэл-71     

“Хамтдаа хөгжье” сэтгүүлд оролцох үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний зураг авалтыг ажлын байр, натур/байгаль/-д тус тус зохион байгуулж сэтгүүлд байрших 92 үйлдвэрлэгчийн холбогдох мэдээллийг боловсруулан эх бэлтгэх, орчуулгын ажлыг хийж, сэтгүүлийг хэвлүүлэн олон нийтэд танилцуулж иргэд, үйлдвэр эрхлэгчдэд хүргэсэн.

 Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй хамтран “Хамтдаа бүтээе” төслийн хүрээнд ноосон эдлэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалтын танхим байгуулсан бөгөөд ноосоор эцсийн бүтээгдэхүүн хийх онол практик хосолсон урт хугацааны багц сургалтын хөтөлбөр боловсруулан С.Мөнхсоёл багшийн удирдлага дор 60 үйлдвэр эрхлэгчийг хамруулав. 

Их дээд сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч, төгсөгчдийг дүүргийн жижиг, дунд үйлдвэрт цалинтай дадлагажуулах, ажлын байранд холбон зуучлах, эрэлт ихтэй дутагдалтай байгаа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ба хүний нөөцийн асуудал, шийдэл” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж 120 залуучууд, үйлдвэр эрхлэгчдийг хамруулан зохион байгуулж санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажилласан. 

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ажлын байрыг дэмжих зорилгоор Зөөврийн ажлын байрны дэмжлэгт 123 үйлдвэрлэгч,  хөнгөлөлттэй ажлын байрны дэмжлэгт 24 үйлдвэрлэгч хамрагдаж үнэ төлбөргүй ашиглаж байна.

“Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд оёдлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчдийг кластержуулан хамтран ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, дэмжих зорилгоор “Даавуун хэвлэлийн машин”-ыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн дүүргийн үйлдвэр эрхлэгчид хөнгөлөлттэй үнээр хамтарч үйлдвэрлэлээ өргөжүүлэн борлуулалтаа өсгөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

“Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд Турк улсын томоохон даавуу үйлдвэрийн төлөөллийн нэг болох BIRGAN компанийн захирал BULENT BIRGAN тэргүүтэй албаны төлөөлөл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Хөдөө аж ахуй, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хариуцсан суурин төлөөлөгч Накамүра Кейго, хөтөлбөрийн ажилтан Д.Болор, Яйзү хотын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, зочид төлөөлөгчидтэй жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах уулзалтуудыг ЖДҮ-ийн төлөөллийг оролцуулан цаашид хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар санал солилцох үйл ажиллагааг тус тус зохион байгууллаа.

“Чингэлтэйд үйлдвэрлэв” дэлгүүрт үндэсний ба европ болон 37, бэлэг дурсгал чиглэлээр 15 үйлдвэр эрхлэгч нийт 52 үйлдвэрлэгч 2023 оны эхний найман сарын байдлаар 3755 ширхэг бараа бүтээгдэхүүн борлуулж 224.312.600 төгрөгийн борлуулалт хийсэн үр дүнтэй байна.

Уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтын  орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаатай зохион байгуулсан “Амар байна уу-2023” үзэсгэлэн, худалдаанд дүүргийн 69 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулж 693.311.700 төгрөгийн борлуулалтын орлого орсон байна.

6fcdda561d9171ae6f3739b29f4802b1

29ae850a09f0c406ef076dceff6fa7d4

c5a26e35dd9fb9c49c498e93a978dd25

 

Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дах заалт, Ойн тухай хуулийн 8.1, Усны тухай хуулийн 22.2 дах заалтуудыг тус тус үндэслэн мэдэгдэл хүргүүлэх нь:

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтын дагуу сонсох ажиллагааны тайлбар, нотлох баримтыг албан бичгийн хэлбэрээр 2023 оны 10 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлнэ үү.

Дээрх хугацаанд тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй тохиолдолд сонсох ажиллагаанд оролцсонд тооцон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авахыг мэдэгдье.

Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Утасны дугаар: 11319857

1 18

19 38

39 60

60 80

81 101

102 122

123 143

144 164

165 185

186 206

207 2011

“Олон улсын Ахмадын өдөр” тохиож буйтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны хамт олныг бид энэ удаагийн дугаартаа онцолж байна.  Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1990 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж байхаар тунхагласан байдаг. 

 Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр өдгөө  31 дэх жилтэйгээ золгож байна. Зах зээлийн шилжилтийн үед хувийн аж ахуйг бий болгож, эдийн засгийг сэргээн, сорилт бэрхшээл, хямралт үеийг даван туулж, үр хойчдоо шинжлэх ухаанжсан, орчин үеийн хөгжил дэвшилтэй эргэлт буцалтгүй хөл нийлүүлсэн улс орныг хүлээлгэн өгч, өнөөгийн бидний гарт боломж бүрийг атгуулсан ахмад үеийнхний түүхэн гавьяа хэмжээлшгүй. 

Тийм ч учраас  Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон эрх баригч МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөрт ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлсээр ирсэн. Монгол Улсын урт хугацааны  “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод дундаж орлоготой иргэдийг дэмжих тусгайлсан зорилт дэвшүүлж, амьдралын чанарт ач холбогдол өгч байгаа нь төр засгийн зүгээс орлогын тэгш бус байдлын эсрэг цогц байдлаар анхаарал хандуулж буйн илэрхийлэл болж буй. Өнөөдрийн байдлаар  Монгол Улсад ахмад настнаа дэмжсэн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж, халамжийн тэтгэвэр, тэтгэмж, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ зэрэг нийт есөн төрлийн нийгмийн халамж, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 

Ахмадуудын амьдралд хангалттай хүрэлцэхүйц хэмжээгээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхийн тулд  хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуульд цогц өөрчлөлт хийснээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх  үе шатыг эхлүүлээд байгаа юм. Ийнхүү Монголын төрөөс “Монгол хүн – Монголын баялаг” гэсэн  үзэл санаанд үндсэн зорилгоо зангидан ажиллаж байна. 

Ахмад настныг өөрийнх нь хүсэлтээр ажиллуулж, тэдний туршлага, ур чадварыг залуу үед өвлүүлэх бодлого бодит байдалд хэрхэн хэрэгжиж буйн бодит жишээ нь Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооныхон.  Идэр залуу насныхаа эрч хүчийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өргөж, өнөөдрийн орчин үеийн Монголыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд тэтгэвэрт гарсан хойноо ч   гар хумхин суудаггүйг үлгэрлэн харуулдаг  олон ахмад Чингэлтэй дүүрэгт амьдран суудаг.

1992 онд анх байгуулагдсан Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо  эгнээндээ 17400 гаруй ахмадыг нэгтгэсэн  том бүтэцтэй. Дүүргийн 24 хороонд, Ахмадын 24 зөвлөл ажилладаг.  100 ба түүнээс дээш насны гурван ахмад энэ хороонд  амьдран суудаг бол Хөдөлмөрийн баатар долоо, Ардын цолтон 11, Гавьяат цолтон 108 бий.  Хийсэн ажил, хэлэх үгтэй, улс орондоо ихийг хийж бүтээсэн олон сайхан ахмадыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагынхан орчин үетэйгээ хөл нийлүүлэн хороо, дүүргээс зохион байгуулж буй аливаа ажилд манлайлан оролцдог.   Тухайлбал, Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан учраас  Ахмадын хорооныхон ч бүтээлч үйлдвэрлэлийг бүх талаар дэмжин ажиллаж байгаа ажээ. 

Тэд Засгийн газрын халамжаас хөдөлмөрт шилжих зорилтыг хэрэгжүүлэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд  2022-2025 оныг хүртэл “Нас ахиуг сонсъё-Ёс ахиуг дагая” уриан дор гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байгааг удирдлагууд нь онцолж байна. Энэ хүрээнд үндэсний уламжлалт өрхийн үйлдвэрлэл эрхлэгч ахмадууд, соёлын өв тээгч, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, гадаад дотоодын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй, бага хүүтэй урт хугацаатай  зээл болон төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг онцгойлон анхаарч байгаа аж. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга  болон  Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэйгээ нягт  хамтран ажилладаг байна. Энэ ажлын үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 100 гаруй ахмад өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, соёлын бүтээлч үйлдвэрлэгч ахмадуудыг хагас тэрбум гаруй төгрөгийн зээл, тусламж, санхүүгийн дэмжлэгт хамруулаад байгаа ажээ.  Ингэснээр “Үйлдвэрлэл эрхлэгч ахмадуудын өрхийн орлого нэмэгдэж, амьдралын чанар сайжрах. 

Улмаар  ахмадуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх, уламжлалт хөдөлмөр соёлын өвөө залуу үедээ өвлүүлэх зэрэг олон  талын эерэг үр дүн гарна. Үүний төлөө бид зорьж ажилладаг” хэмээн Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаа онцолж байна.  

Чингэлтэй дүүргийнхэн   2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй.  Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлыг дүүргийн үйлдвэр эрхлэгч ахмадууд идэвхтэй дэмжин оролцож байгааг олон жишээнээс харж болно. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн санаачилгаар Ахмадын хороо, ЗДТГ,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран        “Хамтран ажиллаж-Харилцан суралцъя” сургалт үзэсгэлэнг хоёр удаа зохион байгуулсан бөгөөд ахмадууд идэвх санаачилгатай оролцсон байна.  

Энэ үеэр  дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, өв тээгч  ахмад Н.Чимэддорж,  МУСГЗ, соёлын өв тээгч, уран хатгамалч З.Цэнгэлсайхан, уламжлалт аргаар арвайн гурил үйлдвэрлэгч С.Түдэвванчиг  нарт тус бүр нэг сая төгрөг,  IV хорооны ахмад,  Угийн бичиг хөтлөх арга зүй сургалтын багш, дүүргийн биет бус соёлын өв тээгч  Ч.Чулуунчимэг, XII хорооны ахмад,  Монгол шагайн харвааны үндэсний дархан мэргэн Г.Чулуунбямба нарт тус бүр таван сая төгрөгийн  санхүүгийн буцалтгүй дэмжлэг үзүүлсэн байна.

Түүнчлэн дүүргийн ИТХ-ын тогтоолын дагуу 2001 оноос хойш жил бүр “Олон улсын Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэн” тус бүр гурвыг тусгай болзол, журмын дагуу шалгаруулан урамшуулж иргэд олон нийтэд сурталчлан ажиллаж байгаа ажээ.  

91aa8c359a08947e42359fbd1f7bb879