ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2023 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2023 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн Жендэрийн Салбар хорооны 2023 оны анхдугаар хурал боллоо. Хурлыг дүүргийн Жендэрийн Салбар хорооны дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дарга П.Баянбаатар хурлыг удирдан чиглүүлж явууллаа.
Тус хурлаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр 2023 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэж, Салбар хорооны дарга дараах үүрэг чиглэлийг өглөө.
Эрүүл мэндийн төв дээр үйл ажиллагаа явуулж буй “Эрчүүдийн кабинетыг эрчимжүүлж ажиллуулах.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг түшиглэн байгуулагдсан НҮБ-ын санхүүжилтээр ашиглалтад орсон “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх.
Жендэрийн мэдрэмжтэй байгууллагыг дүүргийн хэмжээнд шалгаруулан сурталчлах
Жендэрийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлыг иргэд, олон нийтэд хүртээмжтэй зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.