Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “ДӨЛ” тэмцээний шилдгүүд тодорч, шагналаа гардан авлаа. Дүүргийн аварга шалгаруулах “Дөл-2023” цогцолбор тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Цэргийн Штабын дарга Г.Ялалт, дүүргийн Цэргийн штабын дарга Н.Энхбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, өсвөр залуу үеийнхэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, таниулах зорилгоор “Дөл” тэмцээнийг жил бүр уламжлал болгон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд дүүргийн нийт 13 сургуулийн 1690 гаруй сурагч, 160 гаруй цэрэг-сурагчид хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

“Дөл” тэмцээний шилдгүүдээр:

1-р байр: 23 дугаар сургуулийн “Элит 23” баг

2-р байр: 57 дугаар сургуулийн баг

3-р байр: 24 дүгээр сургуулийн “Хар сүлд” баг

“Шилдэг жагсаалын үзүүлэх тоглолттой тасаг” 23 дугаар сургууль

“Шилдэг жагсаалын 16 тоот дасгалтай тасаг” 5 дугаар сургууль

“Шилдэг галын бэлтгэлийн нормативын тасаг” 24 дугаар сургууль

“Шилдэг тасгийн захирагч” төрөлд 50 дүгээр сургууль

“Шилдэг хүн эмнэлгийн норматив”-ын төрөлд 39 дугаар сургууль

“Шилдэг байр зүйч” төрөлд 72 дугаар сургууль

“Шилдэг химийн норматив” төрөлд 17 дугаар сургууль тус тус шалгарлаа.

viber image 2023 04 17 15 31 10 322

viber image 2023 04 17 15 31 09 322

viber image 2023 04 17 15 31 08 407

viber image 2023 04 17 15 31 06 128

viber image 2023 04 17 15 31 04 192

viber image 2023 04 17 15 31 03 194

viber image 2023 04 17 15 31 02 209

viber image 2023 04 17 15 31 01 226

viber image 2023 04 17 15 31 00 149

viber image 2023 04 17 15 30 59 193

viber image 2023 04 17 15 30 55 472

 “Соёлтой иргэн-2024” арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагийн боловсролыг дээшлүүлэх, харилцан суралцах, соёл урлаг зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Хүүхдийн урлагийн наадам-2023” арга хэмжээг зохион байгуулж дүнгээ гаргалаа.

1

Энэхүү арга хэмжээг 8-13, 14-18 нас гэсэн 2 насны ангилалд 7 төрлөөр 2023 оны 04-р сарын 14-15-ны өдрүүдэд 50-р сургуулийн урлаг зааланд зохион байгуулсан юм.

3

4

Энэ жилийн урлагийн наадмын шилдэг үзүүлбэрүүдээр 2023 оны 04-р сарын 17-нд Улаанбаатар театрт гала тоглолтыг зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Нийгмийг хөгжлийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг, Боловсролын хэлтсийн дарга А.Очир, Соёлын төвийн дарга А.Лхагвадорж нар гардуулан өглөө.

5

Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “ДӨЛ” тэмцээн боллоо.


Нээлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга Н.Энхбат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер С.Энхтайван нар оролцлоо.


Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар “Та бүхний дундаас шалгарсан шилдэг баг тамирчид маань дүүргийнхээ нэрийн өмнөөс 21 аймаг 9 дүүргийн үе тэнгийн шилдгүүдтэй өрсөлдөж амжилттай оролцоно гэдэгт итгэж байна. Эх орны маань ирээдүй болсон та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье” гэлээ.


“Дөл” тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Монгол Улсынхаа Тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, таниулах зорилгоор зохион байгуулдаг юм.


Тэмцээнд Ерөнхий боловсролын 13 сургуулийн 1690 гаруй сурагч, 160 гаруй цэрэг-сурагчид хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.

DSC 0149

DSC 0153

DSC 0168

DSC 0184

DSC 0168

DSC 0168

DSC 0184

DSC 0210

DSC 0217

DSC 0229

DSC 0287

DSC 0295

DSC 0303

 

 Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, нийслэлийн Хотын стандарт, хяналтын газар, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд худалдаа, үйлчилгээний байгууллагуудад зориулж мэдээлэл өгч, сургалт хэлэлцүүлэг явууллаа.

4

Сургалтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар”-ын шинэчилсэн төслийг танилцуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, худалдаа үйлчилгээний байгууллагуудын гадна стандартын талаарх мэдээллийг өгөв.

22

 

Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн дагуу үйлчилгээ эрхлэгч 230 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдлаа.

55

339399566 716118550302831 7522495703256949765 n 1

666

Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагч нартай дүүргийн удирдлагууд хуваарьт уулзалтыг хийж эхэллээ. Уг уулзалт нь дүүргээс 2023 онд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар танилцуулж ажилтан албан хаагчид, хэсгийн ахлагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй болон ажиллах орчин, нөхцөл байдлын талаар санал солилцох зорилготой юм.

Уулзалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Булган, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг, Боловсролын хэлтсийн дарга А.Очир, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Энхбат нар хороо бүрээр явж ажиллаж байгаа юм.

Уулзалтад хороодын Засаг дарга, зохион байгуулагч болон нийгмийн ажилтан, хөдөлмөр халамжийн мэргэжилтэн, улсын бүртгэгч, харьяа сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар идэвхтэй оролцож байна.

Уулзалтын хуваарь:

✅04 дүгээр сарын 14ны 10:00 цагт: 18 дугаар хороо /18 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 14ны 12:00 цагт: 17 дугаар хороо /17 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 14ны 14:00 цагт: 16 дугаар хороо /16 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 17ны 10:00 цагт: 15 дугаар хороо /15 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 17ны 12:00 цагт: 14 дүгээр хороо /14 дүгээр хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 17ны 14:00 цагт: 13 дугаар хороо /13 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 18ны 10:00 цагт: 12 дугаар хороо /12 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 18ны 12:00 цагт: 11 дүгээр хороо /11 дүгээр хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 18ны 14:00 цагт: 10 дугаар хороо /10 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 19ны 10:00 цагт: 9 дүгээр хороо /9 дүгээр хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 19ны 12:00 цагт: 8 дугаар хороо /8 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 19ны 14:00 цагт: 7 дугаар хороо /7 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 20ны 10:00 цагт: 6 дугаар хороо /6 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 20ны 12:00 цагт: 5 дугаар хороо /5 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 20ны 14:00 цагт: 4 дүгээр хороо /4 дүгээр хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 21ны 10:00 цагт: 3 дугаар хороо /3 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 21ны 12:00 цагт: 2 дугаар хороо /2 дугаар хорооны иргэний танхимд/

✅ 04 дүгээр сарын 21ны 14:00 цагт: 1 дүгээр хороо /1 дүгээр хорооны иргэний танхимд/

viber image 2023 04 13 15 20 34 491

viber image 2023 04 13 15 20 34 491

viber image 2023 04 13 15 20 35 775

viber image 2023 04 13 15 20 37 035

Нийслэлийн Засаг даргын Тамгын Цэргийн штабын 2023 оны Хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу нийслэл, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 48 байгууллагад батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэний цэргийн үүргийн биелэлтийн байдалд шалган туслах ажлыг зохион байгуулахаар  төлөвлөсөн.

4

Энэхүү ажлын хэрэгжилтийг хангах үүднээс 04 дүгээр сарын 12-ны өдөр тус байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудыг оролцууллаа.

1

Тус сургалтыг Цэргийн штабын Хуулийн баг хариуцан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын Батлан хамгаалах багц хуулиар хүлээсэн үүрэг, тухайн байгууллагад ажиллаж байгаа цэргийн үүрэг хүлээсэн ажилтны хуулийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх,  зорилгоор мэдээлэл олгож харилцан ярилцлагыг зохион байгууллаа.

2

5