“ЕРДӨӨ 90 МИНУТ” БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ ИРГЭД ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА
 
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/01 дүгээр тушаалаар баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагаас нийтийн их цэвэрлэгээг эхлүүлж, “ЕРДӨӨ 90 МИНУТ”-ын хугацаанд буюу 12:30 минут хүртэл нэгэн зэрэг зохион байгуулах гэж байна.
 
Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 ажилтан, албан хаагч оролцоно.
 
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10 дах заалтын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метрийн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүргийн хүрээнд оролцох, мөн нийслэлийн иргэд та бүхнийг нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн санал санаачилгаар цэвэрлэгээнд оролцохыг уриалж байна.
 
325273023 875260893626577 5988622138681430663 n

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН БОЛЛОО
 
Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан боллоо. Хуралдаанаар дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаа, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэл, хэрэгжилтийн талаар дүүргийн Засаг даргын зөвлөх, шуурхай штабын дарга Х.Алтаншагай мэдээлэл өгч, Онцгой комиссын гишүүдэд тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өглөө.
 
Дүүргийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт үүссэн халиа дошин болон дүүргийн хэмжээнд Коронавирус (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх шинжилгээний цэг, дархлаажуулалт, тандалт хариу арга хэмжээний зохион байгуулалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Эрүүл мэндийн төвөөс танилцуулга хийсэн юм.
 
Мөн нутаг дэвсгэрт хийгдэж буй цэвэрлэгээ үйлчилгээ, золбин нохой муурны устгалын талаар хийгдэж байгаа ажлын талаар Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар мэдээлэл өглөө.
Засаг даргын зөвлөх, шуурхай штабын дарга Х.Алтаншагай Онцгой комиссын гишүүдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
 
viber image 2023 01 12 16 26 25 304
viber image 2023 01 12 16 26 27 051
viber image 2023 01 12 16 26 28 788
 
 

"ЧАНДМАНЬ" ЦИРКИЙН ТОГЛОЛТОД ИРГЭД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА
 
Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спорт цогцолборын спорт зааланд "Чандмань" циркийн хамт олон иргэдэд үнэ төлбөргүй үзүүлбэрээ толилуулж эхэллээ.
Циркийн жүжигчид алиалагч, акробат, галтай үзүүлбэр, бүжигчин, цагариг, уяачид, жонглёрчин, бусад биетийн хуурмаг үзүүлбэр, трюк зэргийг багтаасан сонирхолтой үзүүлбэр иргэд, хүүхэд та бүхэнд толилуулж байна.
Хэзээ:
01 сарын 12 - 13:00 цаг
01 сарын 13 - 13:00 цаг
01 сарын 15 - 12:00 болон 15:00 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спорт хорооны зааланд тус тус тоглоно.
Чингэлтэй дүүргийн Ахмад настан, хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй хүрэлцэн ирэхийг урьж байна.
324847454 879666166787365 1537195203603407972 n
325313214 694436579062107 5608745439569136935 n
325320163 662561208896267 8388969544772879566 n

АЛБАН ХААГЧИД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах эрх бүхий албан тушаалтнууд өнөөдөр сургалтад хамрагдлаа.
Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй уг сургалт цахим хэлбэрээр явагдсан бөгөөд албан тушаалтнууд 2022 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хэрхэн зөв гаргах талаар сургалтаар мэдээлэл хүргэлээ.
viber image 2023 01 12 10 06 34 931
viber image 2023 01 12 10 06 40 788
viber image 2023 01 12 10 06 41 886

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
 
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атешыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтийн дарга Л.Баярмаа нар оролцлоо.
 
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Турк улстай хөгжүүлж буй харилцаагаа өргөтгөж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Мөн Бүгд Найрамдах Турк улсын хот, дүүргүүдтэй хамтын найрсаг харилцааг өргөжүүлж, хамтран ажиллах, боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн салбарт түлхүү хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
 
Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж тэдний орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, экспортод гаргах чиглэлээр хамтран ажиллах тал дээр анхаарахыг хүслээ. Мөн хог хаягдлын менежментийн Турк улсын Пендик дүүрэгтэй хамтран ажиллах эхний алхмаа Чингэлтэй дүүрэг хийсэн төдийгүй цаашид олон талаар хамтран ажиллах бэлтгэл ажлаа хийгээд байна.
 
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш Турк, Монголын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран, өргөн хүрээнд амжилттай хөгжиж байгааг дурдаад олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэхэд бэлэн гэж онцоллоо.
 
“ТИКА” олон улсын байгууллагаас нийслэл хотод тэр дундаа Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрүүдийг цаашид улам өргөтгөн хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдэгт талууд санал нэгдлээ. Мөн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, шат дамжлагыг бууруулах, асуудлыг шийдвэрлэх гарц олоход хамтран ажиллахаа Турк улсын Элчин сайд илэрхийллээ.
 
323891951 520724463205687 5583904897899094548 n
324725256 561478908923183 8828542981219526005 n
324430529 2108995866155336 609815474320757924 n