ХАЛИА, ДОШИН ҮҮССЭН ГАЗАРТ ШУУРХАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
 
Чингэлтэй дүүргийн 23-р хорооны Зүрх уулын 3-р гудамж, Сурагчийн 50-604, Баян хайрхан зуслан зам дагуу халиа дошин үүссэн байна.
 
Дүүргийн Онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу “Тохижилт үйлчилгээ" ХХК болон дүүргийн Онцгой байдлын албан хаагчид 1 машин механизмыг дайчлан айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор газар дээр нь ажиллаж байна.
 
Нийтийн эзэмшлийн зам талбайн мөсийг цэвэрлэх, шуудуу татах, далан босгох ажлыг Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандых, 23 дугаар хорооны Засаг дарга Ц.Эрдэнэбадрах нар удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
324768158 6162815960436855 9069497553234675439 n
325101666 730101048346677 5871056392796055599 n
325160434 498722382381946 6586431484673504776 n 784xdy71i445t5qbql1amc4q7g8m3u1ldjd75fwzolc
viber image 2023 01 11 15 38 28 946
viber image 2023 01 11 15 38 25 959
viber image 2023 01 11 15 38 25 477

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД:
 
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах дүүргийн өмчийн 3 давхар байрыг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт ашиглуулахаар шийдвэрлэсэн.
Тус байрны 2 өрөөнд орж үйл ажиллагаа явуулах хүсэлтэй Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд хүсэлтээ ирүүлнэ үү.
 
✅Бүрдүүлэх материал:
 
1. Ажлын байр хүссэн өргөдөл
2. Байгууллагын гэрчилгээний хуулбар
3. Байгууллагын болон үйл ажиллагааны танилцуулга
4. Холбогдох албан тушаалтны иргэний үнэмлэхийн хуулбар
 
☎️-Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох мэргэжилтнээс авна уу.
 
-1, 2, 10, 15, 17, 19 хороо Н.Оюунням 96 968690.
-3, 4, 11, 13, 14, 16, 18 хороо Э.Төмөрхуяг 99511118.
-5, 6, 7, 8, 9, 12 хороо Ж.Баянтогтох 88252076
323412642 2366403313534478 6256844091666844008 n

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-Т АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо.
Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Архивын баримт бичиг хүлээн авахтай холбоотой асуудал, албан бичиг шийдвэрлэлттэй холбоотой ажилтан албан хаагчдад өгөх мэдээлэл, өргөдөл гомдол шийдвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох мэдээллийг хүргэлээ.
Дүүргийн ажилтан, албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт 1 удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.
viber image 2023 01 09 10 58 59 295
viber image 2023 01 09 10 58 53 291
viber image 2023 01 09 10 58 57 860

"ЧАНДМАНЬ" ЦИРКИЙН ТОГЛОЛТОД ИРГЭД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА
Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спорт цогцолборын спорт зааланд "Чандмань" циркийн хамт олон 4 хоногийн турш урлаг спортын хосолсон үзүүлбэр үзүүлэх гэж байна.
Циркийн жүжигчид алиалагч, акробат, галтай үзүүлбэр, бүжигчин, цагариг, уяачид, жонглёрчин, бусад биетийн хуурмаг үзүүлбэр, трюк зэргийг багтаасан сонирхолтой үзүүлбэр үзүүлэхэд бэлэн боллоо.
Хэзээ:
01 сарын 11 - 13:00 цаг
01 сарын 12 - 13:00 цаг
01 сарын 13 - 13:00 цаг
01 сарын 15 - 12:00 болон 15:00 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спорт хорооны зааланд тус тус тоглоно.
Чингэлтэй дүүргийн Ахмад настан, хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй хүрэлцэн ирэхийг урьж байна.
324332828 1384611615612121 6517560675624386299 n
324077884 1185789912312730 3931587207118849449 n
324297828 563701335573939 4518768776808375078 n
324400982 1348641215902300 6756241504693092496 n