“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар “Эрүүл хүнс - эрүүл амьдралын үндэс” уриан дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж, 21 аймагт нээлтээ хийгээд буй. Нийслэл Улаанбаатар хотод энэхүү хөдөлгөөний нээлтийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэрийн сайд Х.Болорчулуун, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зэрэг зочдоос гадна хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочин, төлөөлөгч оролцсон.
Мөн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар болон хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, худалдаа үйлчилгээ, газар тариалан, үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 90 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд оролцлоо.
Мөн энэ үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч, хүнс үйлдвэрлэгч үндэсний компаниуд бүтээгдэхүүнийхээ дээжээс олон нийтэд танилцуулав.
Арга хэмжээний үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлон, улс орны хэмжээнд, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголт, байр суурийг иргэд, олон нийт, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэж, хамтран ажиллахад арга хэмжээний гол зорилго чиглэж байна.
Нийслэл Улаанбаатар хотын хувьд хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс мах, гурил, төмсийг дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээс худалдан авч, хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байгаа бөгөөд гурил бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, зарим төрлийн хүнсний ногооны 70-90 хүртэлх хувийг дотоодоос хангадаг. Улаанбаатар хот нь иргэдийнхээ хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, тахианы мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн, өндөг, ургамлын тос, давс, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, хүлэмжийн ногооны хэрэгцээг ирэх таван жилийн хугацаанд дотоодоос бүрэн хангах зорилго тавин ажиллах юм.
viber image 2022 11 18 10 35 23 524
viber image 2022 11 18 10 35 30 175
 
viber image 2022 11 18 10 35 39 925
viber image 2022 11 18 10 35 45 200

 
АЛБАН ХААГЧДЫГ ДАДЛАГАЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан ажлын байран дээр дадлагажуулах сургалт болж өндөрлөлөө.
2022 оны арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн зохион байгуулагдсан тус сургалтад дүүргийн 1-20 хороо, Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, сургууль, цэцэрлэг, УТҮГ, ОНӨТҮГ зэрэг нийт 93 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 95 албан хаагчийг Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт дадлагажуулан сургаж байгаа юм.
Уг сургалтын зорилго нь байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн суурь ойлголт болох цаасан болон цахим архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой баримтаар нөхөн баяжуулах, цахим хэлбэрт шилжүүлэх, данс бүртгэл үйлдэх зэрэг ажлыг ажлын байран дээр дадлагажуулж үндсэн ойлголт өгөхөд оршино.
315431989 5657850677626939 2515072769477246376 n
315440371 5657851014293572 6677565396383950483 n

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРОО, ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО
 
✅Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орж, иргэд тав тухтай орчинд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор бүрэн авах боломжтой боллоо. Уг эмнэлгийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Бум консртакшн” ХХК барьж ашиглалтад орууллаа.
“Тэгш өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 15 мянган иргэнд хүрч ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 24 эмч ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Шинэ эмнэлэгтэй болсноор эмч, ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Т.Идэрцагаан, Эрүүл мэндийн төвийн дарга Э.Наранхүү, “Тэгш өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд, ахмад ажилтан албан хаагч нар оролцлоо.
Нээлтийн үеэр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат “Манай дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж шаардлагын түвшинд хүрч чадаагүй өдийг хүрсэн. Үүнийг сайжруулах зорилгоор 10 дугаар хорооны нутаг дэвсэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн цогцолбор барихаар төлөвлөж, барилга барих газрыг амжилттай чөлөөлсөн. Одоо тендер зарлагдаж, барилгын ажил эхлэх л үлдээд байна. Түүнчлэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрт илрүүлгийн төв баригдаж байгаа бөгөөд ирэх 3-4 жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмж эрс дээшлэх болно” хэмээн онцоллоо.
316214745 5655483927863614 1734807867828991449 n
315545563 5655484161196924 4962023685601932862 n
315909204 5655484271196913 7208327397632515368 n
316109285 5655483817863625 3694807011721739852 n