ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРОО ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ
 
СУРГАЛТУУД:
✅ КИК бокс
✅ Усан спорт
✅ Фитнесс
✅ Чөлөөт бөх
✅ Үндэсний бөх
✅ Жудо бөх
ХОЛБОО БАРИХ УТАС: ✅ 77773113
ХАЯГ: ✅ Чингэлтэй дүүрэг Дэнжийн мянга Галданбошигтийн гудамж 751

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА
 
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нар дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “ОББТ” ХХК-ийн үйлдвэрийн байранд очсон юм. Уг үйлдвэр төмөр хийц, модон эдлэл, тавилга хийдэг бөгөөд их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэг гээд орон нутаг, нийслэлийн 120 гаруй байгууллагатай хамтран ажилладаг байна. Үйлдвэрлэгчдийн зүгээс төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодлого, зарим тулгамдаад байгаа асуудлаа уламжилсан юм.
 
Мөн тэд “Эко гар утасны тавиур” үйлдвэрлэл эрхлэгч Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батзоригийн мужааны цехэд очсон юм. Б.Батзориг нь 2015 онд тус цехээ нээж гар багажаар ажлын гараагаа эхэлж байжээ. Одоо харин түүний цех гар утасны тавиураас эхлэн 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15 иргэнийг тогтмол ажлын байраар хангажээ.
Түүний хувьд бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, олон улсад худалдаанд гаргахад дэмжлэг хэрэгтэйг уулзалтын үеэр УИХ-ын даргад уламжилсан юм.
 
 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТОО, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ 
 
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тухайлбал,
✅Хөрөнгө оруулалтаар хийж байгаа авто зам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж, хэрэгжилтэд хяналт тавих.
✅Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах.
✅Авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, хөдөлгөөнд соёлтой оролцуулах, “Өвөлд бэлэн үү” зэрэг нэгдсэн арга хэмжээг авч ажиллах.
✅Нийтийн тээврийн тоо хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
✅LRT, тойрог хурдны замын ажил гэх мэт том төслүүд эхлэх гэж байгаатай холбоотойгоор Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба Замын хөгжлийн газар гэх мэт зөвшөөрөл олгодог байгууллагууд уялдаа холбоогоо сайн хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.

САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ 473 ЦЭГЭЭР БОРЛУУЛЖ БАЙНА
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангасан. 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Борлуулалтын 473 цэг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна. Өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгаа” гэлээ. Стандарт, чанар шаардлага хангаж байгаа эсэхийг Хотын дарга тодруулахад “Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байна. Чанарын хувьд стандартаа барьж байгаа” гэсэн бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 байгаа. Түлшний чанар маш сайн байгаа” хэмээлээ.
Хотын дарга гэр хорооллын 200 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй өвөлжихтэй холбоотой асуудал учраас хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 92 ХУВЬТАЙ БАЙНА
 
НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 92 ХУВЬТАЙ БАЙНА
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 27 чиглэлийн 1106 ажил хийхээр баталснаас 92 хувьтай хэрэгжиж байгаа юм. Мөн 2719 тонн давс, 2160 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 500 тонн давс, 2000 тонн бодис авна.
Эрүүл мэндийн 26 байгууллагад их болон урсгал засвар хийсэн. 14 сургууль, цэцэрлэгийн барилгад засвар хийснээс гүйцэтгэл 95 хувьтай байна.
 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 30 ЖИЛЙН ОЙД ЗОРИУЛСАН ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
 
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Шагайн харваа 2022” тэмцээий аваргууд тодорлоо.
Энэхүү тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 40 багийн 300 гаруй харваачид оролцож, хоёр өдрийн турш цэц мэргэнээ сорьж өрсөлдлөө.
 
? Нэгдүгээр байранд: “Догшин сүлд” ХХК-ийн Л.Пүрэв-Очир ахлагчтай баг.
?Хоёрдугаар байранд: “Их говь” ХХК-ийн Д.Чинцогт ахлагчтай баг.
?Гуравдугаар байранд: “Гуа орд” ХХК-ийн Г.Наранбат ахлагчтай баг.
?Дөрөвдүгээр байранд: Хан-Уул дүүргийн иргэн П.Шаравнямба ахлагчтай баг тус тус шалгарч шагналаа гардан авлаа.