Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн дүүрэгтэй хамтын ажиллагаатай Япон Улсын  Шизуока мужийн Яйзү хотын Боловсролын газрын дарга Масүй Таро, Оомура дунд сургуулийн захирал Конагая Ясүхико, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ватанабэ Акико, Яйзү дунд сургуулийн багш Үэда Тамаё, Хигаши машизү дунд сургуулийн 7-р ангийн сурагч Мори Марика, Оомура дунд сургуулийн 9-р ангийн сурагч Оозүка Асүми нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тодруулбал Чингэлтэй дүүрэг, Яйзү хот хооронд “Найрамдалт харилцаат хот, дүүрэг” болсны дурсгалд зориулж Яйзү хотын дунд сургуулийн сурагчдын дунд “Монголын тухай зохион бичлэгийн уралдаан”ыг Яйзү хотын захиргаанаас зохион байгуулж, уралдаанд түрүүлсэн хоёр сурагч хамтын ажиллагаанд оролцож, Чингэлтэй дүүрэгтэй танилцаж байгаа юм.

Уулзалтаар цаашид боловсролын салбарын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж сурагч солилцоог ойр ойрхон явуулах талаар санал солилцлоо.04

05

ggggg

өуөуөу

07