Чингэлтэй дүүргийн Засаг дарга Балжиннямын Мөнхбат 1-24 дүгээр хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарыг хүлээн авч уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдэд ойртуулах чиглэлээр ажиллаж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн чанар хүртээмж, байрны засварын асуудлыг шат дараатай шийдэж байна.

Тухайлбал Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн тогтмол зардлын 50%-ийг 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн 2025 онд тогтмол зардлыг 100% төлж шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.  Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дээвэр, фасад, сантехникийн асуудлыг дүүргээс анхаарч ажиллаж байна.

Уулзалтын үеэр өрхийн эрүүл мэндийн дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

Эрүүл мэндийн байгууллага үндсэн чиг үүргийн хүрээнд иргэдэд чанартай, шуурхай үйлчилгээг үзүүлж ажиллах, үер усны аюулаас сэргийлэх, цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

1

2

3

45