Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 23, 24 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад хоёр өдрийн сургалтыг явууллаа.
 
1
 
Сургалтын гол зорилго нь сонгууль, сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах замаар боловсрол олгож, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн талаарх хэвшмэл буруу ойлголтыг өөрчилж, зөв ойлголттой, мэдрэмжтэй болгоход оршиж байгаа юм.
 
2
4
5

Манай улс жил бүрийн 4 дүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон зарлаж, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг улс орон даяар зохион байгуулдаг.

Энэ жил үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг эрүүл аюулгүй ажил-бидний суурь эрх уриан дор тэмдэглэж байна.

Энэ хүрээнд дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийн талаар мэдлэг олгох, чадавхжуулах зорилготой анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, нийслэлийн Ажил олгогч эздийн холбоо, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулж буй уг зөвлөгөөнд дүүргийн 1-24 дүгээр хороодын дэргэдэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийн гишүүд зэрэг нийт 120 хүн хамрагдлаа.

Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Наранзул нээж, ХАБЭА-н салбар зөвлөлийн дарга болон холбогдох мэргэжилтнүүд илтгэл, хэлэлцүүлгийг гишүүдийн дунд өрнүүллээ.

DSC 0772

DSC 0787

DSC 0791

DSC 0809

DSC 0825

DSC 0807

Дэлхий нийтээрээ дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэдэг билээ.

1

Энэхүү өдрийг угтан Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн багш, сурган хүмүүжүүлэгч нарын дунд хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг сурталчлан таниулах, багш нарын судалгаа шинжилгээ хийхийг дэмжих, хүүхэд хамгаалал, ёс зүйн асуудлуудад судалгаатай шийдлийг санал болгох, хэрэгжүүлэх зорилгоор “Шийтгэл бол шийдэл биш” эрдэм шинжилгээнийг зарласан юм.

5

Багш, сурган хүмүүжүүлэгч нарын илтгэлийг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Тамгын газарт зохион байгууллаа.

6

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар цэцэрлэгийн таван бүсээс шалгарсан эхний 10 илтгэлийг сонслоо. Энэхүү 10 илтгэлийг хэлэлцэн Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр шилдэг таван илтгэлийг шалгаруулах юм.

3

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” зохион байгуулагдсан.

Тус форумын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 14, 18 дугаар хороодод хэрэгжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийн талаар танилцуулсан юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн энэхүү төсөл 214 га талбайд хийгдэхээр төлөвлөгджээ.

Газрын онцлогоос шалтгаалан нам түвшний газарт өндөр барилга байгууламж, өндөрлөг газарт нам эко барилга байхаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжих 214 га талбайд одоогоор 4600 гаруй айл өрх амьдарч байна. Төлөвлөлтөд тусгагдсан орон сууцанд 4700 өрх амьдрах, нийт талбайн 97.2 га буюу нийт талбайн 40 гаруй хувьд ногоон байгууламж байх юм.

Мөн тус хэсэг нь бие даасан инженерийн байгууламж буюу Сэлбэ дэд төвийг түшиглэн хийгдэнэ. Төсөл хэрэгжих байршил нь төв зам дагуу, нийтийн тээврийн зогсоолд ойр, нийгмийн дэд бүтцийн хүртээмж сайн, зам дагуу худалдаа, үйлчилгээг дагасан хүн амын эрчим өндөр зэрэг олон давуу талтай. Дулаанаас бусад инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй уялдаж буйгаараа онцлог. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хойд бүсийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдэх чухал ач холбогдолтой.

Энэ хэсэгт нийт 168 мянга орчим оршин суугчдын төвлөрөл бий. Энэ нь цаашлаад Улаанбаатар хотын хөрсний бохирдол, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, олон төвт хотыг бий болгох чухал ач холбогдолтойг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл онцолсон юм.

viber image 2023 04 27 13 38 17 043

viber image 2023 04 27 13 38 16 010

viber image 2023 04 27 13 38 14 362

viber image 2023 04 27 13 38 13 469

viber image 2023 04 27 13 38 12 797

viber image 2023 04 27 13 38 12 021

viber image 2023 04 27 13 38 10 391

viber image 2023 04 27 13 38 09 661

viber image 2023 04 27 13 38 08 746

 

 
342896076 1774953106233984 4681089656710569279 n
342886823 1180755425903688 8861387246709956412 n
342886442 821166419610367 9207241424214269105 n
342700855 922525545563277 5996152892686980094 n
 
 

 Чингэлтэй дүүргийн Дотоод аудитын алба нь Сангийн сайдын баталсан СХШХ/02 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын ажлыг хийж байна.

GG