АЛБАН ХААГЧИД БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Чингэлтэй дүүрэг төрийн албан хаагчдаа Удирдлагын академиас зохион байгуулсан богино хугацааны сургалтад хамруулав.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11-р сарын 30-ны өдрийн 438 дугаар тогтоолын дагуу "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх хүрээнд "Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" богино хугацааны сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, 1-24 дүгээр хороодын төрийн албан хаагчид суралцлаа.
Сургалтаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний зорилго, зорилт, засаглал, ногоон хөгжил, эдийн засаг, орон нутгийн хөгжил, хүний хөгжил, шинэ сэргэлтийн бодлого зэрэг олон талт мэдлэг мэдээллийг олгож, албан хаагчдыг чадавхжууллаа.