Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний 120 дугаар ангитай хамтын ажиллагаа, "Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх" ажлын хүрээнд "Байна уу Ээжээ" хөдөлгөөнт цахим булантай болгох санаачлагыг гарган өнөөдөр зөөврийн комьютер, хөдөлгөөнт суурин утас зэрэг шаардагдах зүйлсийг гардуулах арга хэмжээ Зэвсэгт хүчний 120 дугаар ангид боллоо.

Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч хурандаа Б.Даваа-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхболд болон Цэргийн штабын офицерууд, Чингэлтэй дүүргээс Зэвсэгт хүчний 120 дугаар ангид татагдан алба хааж буй дайчид оролцлоо.

Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн "Чингэлтэй дүүргээс татагдан ирж энэхүү ангид алба хааж буй та бүхнээрээ бахархаж байна. Саяхан байлдааны буудлагаа амжилттай хийсэн гэдгийг ангийн захирагчаас сонсоод залуу насаа бодон сууж байлаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар "Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх" ажилд идэвхитэй оролцдог ба энэхүү үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгоход Зэвсэгт хүчний 120 дугаар ангитайгаа үргэлж хамтран ажиллаж, тусалж дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлмээр байна.

Та бүхэн минь хугацаат албаа нэр төртэй хаагаад ирээрэй Амжилт хүсье." гэлээ.

DSC 3792

DSC 3795

DSC 3803

DSC 3814

DSC 3832

 

 

Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмад настнуудтай уулзах уулзалтыг хуваарийн дагуу эхлүүлж, өнөөдрийн байдлаар 2, 3, 4, 5, 6, 8 дугаар хорооны ахмад настнуудтай уулзаад байна.

Уулзалтад дүүргийн Ахмадын хорооны дарга П. Төвсанаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нар оролцож, ахмад настны хөгжил хамгааллыг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулсан ба уулзалтад дээрх хороодын 580 гаруй ахмад настан оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ. Уулзалт хуваарийн дагуу хороо бүрд хийгдэх бөгөөд 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

13

11

12

14

Монгол Улсын Ерөнxийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй     “МӨРӨӨДЛИЙН ГООЛ-2024” өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд 2 өдрийн турш амжилттай зоxион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт 6 сургуулийн баг тамирчид оролцож, өрсөлдсөнөөс:

Багийн нийлбэр дүнгээр:

Тэргүүн байранд: П.Өлзийхишиг захиралтай 72 дугаар сургууль

Дэд байранд: Т.Нарантуяа  захиралтай 24 дүгээр сургууль

Гутгаар байранд: Ш.Оюунсүрэн захиралтай 23 дугаар сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.

1

2

3

4

5

6

7

8

9

11

12

14

15

17

18

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, албан хаагчдын дундах “Спорт наадам-2024” тэмцээн 2024 оны 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд нийт 36 байгууллагын давхардсан тоогоор 500 гаруй багш ажилтан, албан хаагчид оролцож, өрсөлдсөнөөс:

БАГИЙН ДҮНГЭЭР: Тэргүүн байр: Б.Дэлгэрэх эрхлэгчтэй 292 дугаар цэцэрлэг

Дэд байр: Б.Алтантуяа эрхлэгтэй 275 дугаар цэцэрлэг

Гутгаар байр: Т.Лхамноржим эрхлэгчтэй 291 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа. Баг тамирчдадаа халуун баяр хүргэе.

17

3

4

5

6

7

8

11

12

13

14

15

16

 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мөрөөдлийн гоол” тэмцээн Чингэлтэй дүүрэгт эхэллээ.
 
Тэмцээн дүүргийн 24 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдаж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах, цаашид энэ төрлийн спортоор тууштай хичээллэж тив, дэлхийд гарах тамирчдыг нээн илрүүлэх зорилготой тус тэмцээнийг зохион байгуулж байна. 
 
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Биеийн тамир спорт хорооны дарга Б.Мөнхбаяр нар оролцож сурагчдад амжилт хүслээ.
 
Тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 6 багийн тамирчид өрсөлдөж байна. 
 
DSC 3725
DSC 3727
DSC 3731
 
 
 

✅Нийслэлийн Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, албан хаагчдын дунд зохион байгуулагдах Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2024” тэмцээнийг спортын 3 төрлөөр зохион байгуулж байна.

13

Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяр, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захиралууд оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

09

05

Өнөөдрийн тэмцээнд дүүргийн 38 цэцэрлэгийн давхардсан тоогоор 500 гаруй тамирчид өрсөлдөж байна.

0201

11

10

15

16

Not published yet

Чингэлтэй дүүргийн удирдлагууд Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох /Жайка/, Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллагатай хамтран дүүргийн ерөнхий болосвролын 37, 50 дугаар сургуульд "Загвар сургуулиудад шүдний үзлэг хийх тогтолцоог нэвтрүүлэх төсөл"-ийн хүрээнд цахим хурлыг хийлээ.

Цахим уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Эрүүл шүд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” 322 дугаар тогтоолын хүрээнд уг төслийг нийслэл, цаашлаад улсын хэмжээнд өргөжүүлэх талаар Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлэх, ам зайлах фторт уусмалыг оруулж ирэх талаар болон бусад ажлын талаар хэлэлцлээ.

viber image 2024 04 08 15 59 25 036

viber image 2024 04 08 15 59 25 983

viber image 2024 04 08 15 59 26 837

 

Хэнтий аймагт зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах “ХОНХОТ БӨМБӨГ” тэмцээнд нийт 7 аймаг, 2 дүүргийн баг, тамирчид оролцлоо.

Тус тэмцээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр дүүргээ төлөөлөн оролцсон 17 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

18b36db2 158f 4721 a0f8 3a5e6294ea62

905f0ce2 0239 49c8 a6d1 4731f97f3805

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, албан хаагчдын дунд Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2024” тэмцээнийг спортын 6 төрлөөр зохион байгуулж, аваргууд шалгарлаа.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 17 сургуулийн давхардсан тоогоор 800 гаруй багш, ажилтан, албан хаагчид өрсөлдсөнөөс:  

 

1.    Ширээний теннис

 

Эрэгтэй

Эмэгтэй

1

Ч.Жигмэддорж

17-р сургууль

Д.Болормаа

139-р сургууль

2

М.Эрдэнэхуяг

5-р сургууль

С.Оюунцэцэг

23-р сургууль

3

Б.Цэрэнтогтох

49-р сургууль

Ц.Дэлгэрцэцэг

39-р сургууль

 

2.    Шатар

 

Эрэгтэй

Эмэгтэй

1

А.Баярсайхан

24-р сургууль

Х.Эрдэнэцэцэг

57-р сургууль

2

Д.Баярсайхан

49-р сургууль

Т.Сайханцэцэг

17-р сургууль

3

А.Баярсайхан

17-р сургууль

Н.Оюунгэрэл

117-р сургууль

 

3.    Үндэсний бөх

1

Б.Баясгалан ахлагчтай 49-р сургуулийн баг

2

Б.Далантай ахлагчтай 138, 140, 145-р сургуулийн баг

3

Х.Болдбаатар ахлагчтай 72-р сургуулийн баг

 

4.    Аэробик

1

Ж.Тайванжаргал ахлагчтай 57-р сургууль

2

Б.Бат-Ундрал ахлагчтай 5-р сургууль

3

Д.Билэгмаа ахлагчтай 17-р сургууль

4

Н.Мөнгөнчимэг

49-р сургууль

 

5.    Сагсан бөмбөг

1

Ц.Мөнгөнцоож

117-р сургууль

С.Оюунцэцэг

23-р сургууль

2

Ж.Баярзул

57-р сургууль

Ж.Давхарбаяр

49-р сургууль

3

С.Доржпүрэв

5-р сургууль

Д.Билэгмаа

17-р сургууль

 

6.    Волейбол

 

Эрэгтэй

Эмэгтэй

1

Т.Билэгдэмбэрэл

5-р сургууль

Ж.Батболор

5-р сургууль

2

Г.Жаргалсайхан

50-р сургууль

О.Одончимэг

24-р сургууль

3

Ч.Жигмэддорж

17-р сургууль

Д.Билэгмаа

17-р сургууль

 

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга А.Очир, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяр болон ерөнхий боловсролын сургуулийн захиралууд оролцож медальт байранд шалгарсан баг тамирчдад шагнал гардууллаа.

БАГИЙН ДҮНГЭЭР:

1 дүгээр байранд: Н.Гэндэнсүрэн захиралтай 5 дугаар сургууль
2 дугаар байранд: П.Эрдэнэжаргал захиралтай 17 дугаар сургууль
3 дугаар байранд: Ж.Баярмаа захиралтай 49 дүгээр сургууль тус тус шалгарлаа.
Идэвхтэй оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэе.

17

22

31

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн дарга Л.Цэеэрэгзэн удирдан явуулж, салбар зөвлөлийн 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг хэлэлцэж, санал солилцлоо.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ”, “Хөдөлмөрт бэлтгэх сургалтын үйл ажиллагаа”, “Санхүүгийн дэмжлэг үйл ажиллагаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаа”-г хөдөлмөр эрхлэлтийн чиг үүрэгтээ тусган хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүргийг өглөө.

DSC 3698

DSC 3689

“Хотоо угаая" уриатай хаврын бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Тохижилт Нийтийн аж ахуйн хэлтэс, "Тохижилт үйлчилгээ" ХХК, "Найши" трейд ХХК-иуд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, далан суваг, гуу жалга дагуух түүвэр цэвэрлэгээг нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй, ногоон байгууламжийн түүвэр цэвэрлэгээг нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй тус тус цэвэрлэн ажиллаж байна.

Мөн дүүргийн Засаг даргын баталсан нэгдсэн удирдамж, төлөвлөгөө, хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн хөшөө дурсгал, хайс хашлага, сандал, хогийн савыг угаах, ногоон байгууламжийг сэргээн цэвэрлэлээ. 

viber image 2024 04 05 12 52 58 694

viber image 2024 04 05 12 53 00 324

viber image 2024 04 05 12 53 03 416