6

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн дарга нарын шуурхай хурал боллоо.

7

Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн нар удирдан явуулж, хэлтсийн дарга нарт ажлын үүрэг чиглэл өглөө.

1

2

3

БНСУ-д 2023 оны есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын "Самбо" бөхийн тэмцээнд  Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэгийн эмч Б.Энхзул III байр эзэлж, хүрэл медаль авчээ. Тэрбээр бага насны хүүхдэд эрүүл ахуйн боловсрол, эрүүлжүүлэлт, чийрэгжүүлэлт, зөв дадал хэвшлийг олгож ажилладаг бөгөөд Самбо бөхийн дэлхийн аварга, спортын мастер зэрэгтэй юм.

viber image 2023 09 21 15 53 13 494

viber image 2023 09 21 15 53 14 499

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Япон Улсын “Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ-ын ерөнхийлөгч Чиба Мицүюки тэргүүтэй эмч, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уг төслийн багийнхан нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа юм. Тодруулбал, “Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, ЖАЙКА хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 39 болон 50 дугаар сургуульд “Загвар сургуулиудад шүдний үзлэг хийх тогтолцоог нэвтрүүлэх төсөл”-ийг 2022-2025 онд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд загвар сургуулиудад шүдний үзлэгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, шүд угаах зориулалтын өрөөг тохижуулаад буй. Түүнчлэн сурагчдад жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа юм.

Төслийн зүгээс 2022 онд хоёр сургуулийн нийт 2406 сурагчид шүдний үзлэг хийхэд өвчлөл 90.8 хувьтай байжээ. Харин энэ жилийн хувьд есдүгээр сарын 11-15-нд дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран хоёр сургуулийн 1-12 дугаар ангийн 2141 сурагчид үзлэг хийхэд шүдний цооролтын тархац 95 хувьтай байсан аж. Иймд “Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ-ын ерөнхийлөгч Чиба Мицүюки уг төслийн хүрээг тэлж, нийслэлийн хэмжээнд өргөжүүлэх, илүү олон сургуульд хэрэгжүүлэх хүсэлтээ уулзалтын үеэр илэрхийллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө төслийн хамт олонд талархал илэрхийлж, “Төслийн баг Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран цаашид ямар хэлбэр, зарчмаар ажиллах саналаа нэгтгэж, төлөвлөгөөгөө гарган өгвөл нийслэлийн зүгээс бодлогоор дэмжин ажиллахад бэлэн” хэмээв.

10

Чингэлтэй дүүргээс Япон улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслийн багийн бүрэлдэхүүн дүүрэгт айлчлал хийж буй.

1

3

н

Энэхүү айлчлалынхаа хүрээнд 2023 оны есдүгээр сарын 17-ноос 22-ны хооронд дүүргийн Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуульд үзлэг  хийж, төслийн явц, үр дүнтэй танилцаж байгаа бөгөөд үүнийхээ дараа цаашдын төлөвлөлтөө хийх юм.

ж

ш

ф

Мөн энэ үеэр дээрх сургуулиудын Эрүүл мэндийн зөвлөлийн гишүүд, багш нарт Шүдний эрүүл ахуйч мэргэжлийн онцлог, ажлын талаар танилцуулж, амны хөндийн эрүүл ахуйн сэдвээр сургалт явуулсан байна.

2

4

5

7

8

г

х

ц

э

6

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран угаарын хийн архаг хордлогын үеийн тусламж үйлчилгээ, ялган оношлох, олныг хамарсан гамшиг ослын үед эмнэлгийн тусламжийг зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилгоор “Химийн бодис, нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын үеийн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарт 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

2

3

4

7

5

 

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс “Үндэсний номын баяр”-ыг дэмжин ажиллалаа.

"Илүү их уншъя” уриан дор зохион байгуулагддаг "Үндэсний номын баяр”-т Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс оролцож, номын баярт оролцсон иргэддээ амралтын өдрүүдэд улсын бүртгэлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж ажиллалаа.

Энэ үеэр улсын бүртгэлийн хууль тогтоомж, цахим үйлчилгээний ач холбогдлыг сурталчилж, иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч тоон гарын үсэг олгох, үндэсний цахим гадаад паспорт, иргэний үнэмлэх захиалах зэргээр нийт 288 иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлж ажиллажээ.

viber image 2023 09 18 10 03 00 171

viber image 2023 09 18 10 03 09 463

viber image 2023 09 18 10 03 27 382