Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдөр боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл удирдан явууллаа. 

8

Хуралдаанаар 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил явцын талаарх мэдээлэл, дүүргийн хэмжээнд улсын сургууль, төрийн захиргааны байр, төрөх эмнэлэг барих, хороодын нутаг дэвсгэрийн хилийн цэсний дагуух авто зам, газар чөлөөлөлтийн талаарх явц, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах явцын танилцуулгыг авч хэлэлцлээ.

9

Хуралдааны эхэнд Боловсролын хэлтсийн дарга А.Очир 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой урсгал болон бүрэн засварт орсон сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусаж үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон талаар мэдээллийг танилцууллаа.

1

2

Зөвлөлийн хуралдаанд хэлэлцэгдэх асуудлуудын дарааллын дагуу ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга М.Навчаа дүүргийн 7, 8, 9, 10, 13, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт төрийн захиргааны байр, төрөх эмнэлэг, олон улсын жишигт нийцсэн нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай сургууль, авто замын ажил зэрэг хийхээр төлөвлөсөн ажлын газар чөлөөлөлтийн явцыг танилцууллаа.

3

11

Дүүргийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах явцын талаар ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од ажлын гүйцэтгэл дэлгэрэнгүйг танилцуулав.

4

5

Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцсан алба хэлтсийн дарга нарт үүрэг даалгавар өглөө.

10

6

Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст киоск машиныг нэмэгдүүлж өгөх, мөн нэг цонхны үйлчилгээг 24 цагаар ажилладаг болгох, дүүргийн сургууль цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

 

  1. Хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд хүүхдээ цэцэрлэгт хэрхэн хамруулах вэ?

Хариулт: Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлэх шаардлагатай.

2. Аппликэйшн байхгүй бол хүүхдээ яаж бүртгүүлэх вэ?

Хариулт: Та өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж, дэмжих багийнхнаас дэмжлэг авч хүсэлтээ илгээх боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримтаа авч очно.)

3. Түр оршин суугч бол яах вэ?

Хариулт: Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай.

 

БШУЯ Хувийн цэцэрлэгүүдэд сүлжээ салбар цэцэрлэг байгуулахыг уриалж байна

 

4. Хувийн цэцэрлэгт өгөх гэж байгаа бол хаягаа шилжүүлэх шаардлагатай юу?

Хариулт: “Нэмэлт элсэлт” авахаар хүсэлтээ Боловсролын хэлтэстээ гаргасан төрийн бус өмчийн цэцэрлэг нь тогтоосон хамран сургах тойргийнхоо хүүхдийг элсүүлэхэд хувьсах зардлын нэмэлт боломжийг эдлэх тул тухайн дүүргийн ажлын хэсгээс лавлана уу. Хэрвээ өмнө нь явж байсан хувийн цэцэрлэг нь хамтран ажиллахаар байгаа бол хаягийн шилжилт шаардлагагүй.

5. Өнгөрсөн жил орсон 2 настай хүүхдийг бүртгэх үү?

Хариулт: Та “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжүүлэн хамруулна.” гэдэг сонголтыг хийгээрэй.

6. Өнгөрсөн хичээлийн жилд гэрийн ойролцоо цэцэрлэгт хамруулсан, энэ асуудал өөрчлөгдөх үү?

Хариулт: Та “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжүүлэн хамруулна.” гэдэг сонголтыг цахимаар хийсэн тохиолдолд таны хүүхэд одоогийн сурч буй цэцэрлэгт үргэлжлүүлэн суралцах боломжтой.

7. Шилжиж ирж амжаагүй, байрны ордертой бол элсэлт хийх үү?

Хариулт: Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө заавал шилжүүлэх шаардлагатай.

8. Энэ жил хэдэн оны хүүхдүүд шинэ элсэлтэд орох вэ?

Хариулт: 2023-2024 оны хичээлийн жилд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдана.

9. Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа 100 хувь цахим хэлбэрт шилжсэн үү?

Хариулт: Е-Монголиа системээр хүсэлтийг хүлээн авна. Хэрвээ цахимаар бүртгүүлэх боломжгүй бол ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгт өөрийн болон хүүхдийн бичиг баримттай очиж, цэцэрлэг дээрх дэмжих багийнхны тусламжтайгаар хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.

10. Өмнө нь явж байсан хувийн цэцэрлэг гарч ирээд байх юм, яах вэ?

Хариулт: “Одоогийн цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулахгүй.” гэсэн сонголтыг цахимаар хийсэн тохиолдолд боломжит сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үе шаттай санал болгохыг анхаарна уу.

11. Хүүхэд аав, ээжийнхээ аль хаягаар явах вэ?

Хариулт: Хүүхдийн өөрийн хаягаар буюу одоо бүртгэлтэй улсын бүртгэлийн хаягтай хамгийн ойр төрийн үйлчилгээг үе шаттай санал болгоно. Та Е-Монголиа системээс хүүхдийн хаягийн мэдээллийг харах боломжтой.

12. Оршин суугаа хаяг дээр маань цэцэрлэгийн хүүхдийн тоо нь хэтэрчихвэл яах вэ? Хүртээмж ямар байгаа бэ?

Хариулт: Хүүхдийн хаягт хамгийн ойр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үе шаттай санал болгоно.

13. “Е-Монголиагаар” гэхээр заавал үнэмлэхийн хаягаар болчхоод байна. Хороон дээр очиж уулзахад хамгийн эхлээд үндсэн хаягтай хүүхдүүдээ авна гэх юм. Үүнийг яаж зохицуулах вэ?

Хариулт: Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр бүртгэлтэй хүүхдийн хаягт үндэслэн хамгийн ойр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үе шаттай санал болгох учир шилжилт хөдөлгөөнийг 08 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө амьдарч буй хороондоо хийлгэх шаардлагатай.

14. Хороо болгон харилцан адилгүй мэдээлэл өгч байна, яах вэ?

Хариулт: Элсэлтийн мэдээллийг E-Mongolia болон parent.edu.mn, 75778080, төрийн үйлчилгээний 11-11 дугаарт хандан авах боломжтой. Мөн дүүрэг бүр дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тул та гэрийн ойролцоох төрийн өмчийн цэцэрлэгт хандан дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

15. Байр түрээсэлж байгаа, хороон дээрээ бүртгэлгүй хүүхдээ хамруулахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Хариулт: Холбогдох материалыг бүрдүүлэн амьдарч буй хороондоо бүртгүүлэх боломжтой.

16. Ямар тохиолдолд 2-р шатны элсэлтийн бүртгэлд хамрагдах боломжтой вэ?

Хариулт: Цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон 1-р шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.

17. Эхний шатны хүсэлтээр цэцэрлэгт хуваарилагдсан ч гэрээ байгуулаагүй тохиолдолд дахиж цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргаж болох уу?

Хариулт: Цэцэрлэгтэй гэрээ байгуулаагүй ба цэцэрлэгт бүртгэл хийлгээгүй тохиолдолд хүсэлт гаргах боломжтой.

18. Ажлын газрын хаягийн оройлцоох цэцэрлэгт хүүхдээ өгөх хүсэлтэй байна. Хэрхэн шийдвэрлэх вэ?

Хариулт: Улсын бүртгэл дээр бүртгэлтэй хаягаар 2-5 настай хүүхдийг хамгийн ойр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үе шаттай санал болгох учир хаягийн шилжилт хөдөлгөөнийг харьяа хороонд заавал бүртгүүлэх шаардлагатай.

19. Хүүхдээ өмнөх хичээлийн жилд хувийн цэцэрлэгт явуулсан. Энэ жил төрийн өмчийн цэцэрлэгт явуулах хүсэлтэй. Өмнөх цэцэрлэгээсээ хасалт хийлгэхийн тулд хаана, хэнд хандах вэ?

Хариулт: Цэцэрлэг дээр очиж хасалт хийлгэнэ. Хүсэлт илгээхдээ үргэлжлүүлэн суралцахгүй гэсэн сонголт хийнэ. Ингэснээ хүүхдийг хамгийн ойр цэцэрлэгт харьяалуулах асуудлыг (ESIS.EDU.MN)-ээр тогтоож санал болгоно.

20. Ноднин цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг 3 үе шаттай зохион байгуулсан, энэ жил ямар зохион байгуулалтаар явуулах вэ?

Хариулт: 2023-2024 оны хичээлийн жилийн бүртгэл, элсэлтийг 2 үе шаттайгаар зохион байгуулна.

1 дүгээр үе шат: Үндсэн хаягтай хүүхэд цэцэрлэгт хамрагдана.

2 дугаар үе шат: Түр оршин суугчийн хүүхэд хамрагдана.

Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 3000 орчим иргэн байгаа бөгөөд тэднийг үе шаттай нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар мэдээлэл өглөө.

viber image 2023 08 14 13 47 30 664

Тэрбээр: -Манай албанаас үерийн эрсдэлтэй бүсийн судалгааг гаргасан. НИТХ-аар гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх болон түр суурьших 1000 орчим га-г баталсан. Үүнээс эхний ээлжид иргэдийг нүүлгэн шилжүүлэх 427 га газрыг зураглан, тодорхойлсон. Энд 2397 айлыг нүүлгэн шилжүүлэх судалгаа гараад байна. Үерт өртөж болзошгүй буюу гуу жалгад шороо асган дүүргэж буусан газруудыг нарийвчлан дахин зураглаж байгаа. Одоогийн байдлаар 2900 нэгж талбарыг тодорхойлон зураад буй. Эдгээрт сүүлийн гурван жил давхардсан тоогоор 6000 орчим удаа мэдэгдэл хүргэсэн. Энэ онд 3900 мэдэгдэл хүргээд байна. Иргэдэд мэдэгдэл хүргэдэг ч хүлээж авдаггүй, биелүүлдэггүй гэв.

viber image 2023 08 14 13 47 31 743

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой асуудлууд үүсэж байгаа. 10 гаруй жилийн өмнө тухайн эрсдэлтэй байршилд газар олгосон байдаг тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсдэг. Мөн Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байгаа судалгаа гарсан. Эдгээрийг хэрхэх вэ гэдгийг судалж, хуулийн байгууллага тухайн газрыг ямар байдлаар эзэмшсэн бэ гэдгийг шалгана. Мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлыг шийдэхээр Ажлын хэсэг гарчихсан, ажиллаж байгаа" гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дүүргийн хэмжээнд үер усны эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллах Дэд ажлын хэсэг, дүүргийн Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэлийн тушаалаар байгуулагдан ажиллаж байна. Өнөөдөр Дэд ажлын хэсэг сүүлийн саруудад орсон борооны улмаас үерт өртөх эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлөх асуудлаар өнөөдөр шуурхай хуралдлаа. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд хийсэн судалгаагаар Сэлбэ голын дагуух үерийн хамгаалалтын бүсэд 50 метр дотор буусан 161 айл өрх байгаа бөгөөд тэдгээрээс нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай 35 айл өрх байгаа юм. Газрын зөвшөөрөлгүй эдгээр айл өрхийг юуны өмнө нүүлгэн шилжүүлж Хайрхан хөгжил төвийн урд энгэрт буулгахтай холбогдох асуудлыг өнөөдрийн хурлаар хэлэлцлээ. Үерийн гамшигт өртөх эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхдээ Гамшгаас хамгаалах хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын бусад хууль тогтоомжийг баримтлан ажиллахыг дүүргийн Онцгой комиссын дарга үүрэг болголоо.

DSC 4376DSC 4378DSC 4380DSC 4383

10

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Япон улсын Шизуока мужийн Яйзү хот хооронд байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг, Яйзу хотын Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг хоорондын нөхөрсөг тоглолт 8 дугаар сарын 4-ны өдөр “Биеийн тамир спортын хороо”-нд боллоо.

2

3

4

Тэмцээнийг нээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга  П.Баянбаатар, Яйзу хотын Боловсролын хорооны дарга Ханэда Акио нар баг, тамирчдад спортын амжилт хүслээ.

16

5

6

7

8

Нөхөрсөг тоглолтод 83:49 онооны харьцаатайгаар дүүргийн Засаг даргын дэргэдэх Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг түрүүлсэн юм.

9

11

12

Энэ үеэр хоёр талын тамирчид тоглолтын өмнөх хамтарсан бэлтгэлээр харилцан туршлага солилцож, анд нөхөд бололцсон талаараа ярьж, бие биендээ спортын өндөр амжилт хүсэн ерөөж байлаа.

13

14

15

УИХ-н гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах хүртээмжийг нэмэгдүүлэх өргөтгөсөн ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж, барилгын ажил нь зогсоод буй 5 дугаар сургуулийн өргөтгөл болон дүүргийн 12, 19 дүгээр хороонд баригдаж буй, ажил нь удаашралтай байгаа Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбортой барилгын ажлын явцтай танилцлаа.

3

2

Ажлын хэсэг дүүргийн удирдлагууд, холбогдох яамд, нийслэлийн агентлагууд болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй уулзаж ярилцан, тодорхой шийдвэр гаргасан. 

4

5

Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгч компанитай хэлэлцэж түргэн хугацаанд дуусгах, 12 дугаар хороонд баригдаж буй Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байрыг 09 дүгээр сарын 01-нд, 19 дүгээр хороонд баригдаж буй 240 хүүхдийн суудалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 10 дугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулж хүлээлгэж өгөхөөр тохиролцлоо.

7

6

10

11