8

Чингэлтэй дүүргээс Япон улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслийн багийхан өнөөдөр дүүрэгт айлчиллаа.

1

2

Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллагын Ерөнхийлөгч, Ичикава хотын шүдний эмч нарын холбооны тэргүүн Чиба Мицүюки тэргүүтэй айлчлалын багийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзлаа.

4

3

Хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулиудад хэрэгжүүлж буй төсөл амжилттай хэрэгжиж байгааг Засаг даргын орлогч Д.Отгонбаатар онцлоод, “Манай улсын сурагчдын дунд шүдний өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь бидний санааг зовоож байна.

6

5

Иймд Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага болон ЖАЙКА-тай хамтарч хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулиудад амны хөндийн урьдчилан сэргийлэх тогтолцоог нэвтрүүлэх замаар нийт хүн амын дундах шүдний өвчлөлийг бууруулах юм” гэсэн бол сургуулийн насны хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад СӨБ-ын насны хүүхдүүдийг шүдээ зөв угаах дадал хэвшилд сургаж, эрт үеийн урьдчилан сэргийлэлтийг хийх нь нэн чухал болохыг төсөл хэрэгжүүлэгч Япон талын зөвлөх эмч нар онцоллоо.

4

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Сургалт зохион байгуулах тухай” А/204 дүгээр тушаалын дагуу “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны зохицуулалт түүний онцлог” сэдэвт сургалтыг дүүргийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэдэг 67 иргэн, аж ахуйн нэгжээс 56 хамруулан 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгууллаа.

5

Сургалтаар мөнгөн зээлийн үйл ажиллагааны харилцааг зохицуулах тухай хууль шинэчлэгдэн 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн нийтээр дагаж мөрдөх болсонтой холбогдуулан гарсан тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт болон бусад дүрэм, журамыг сурталчлан таниулах, Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн цахим системээр хэрхэн бүртгэл хийх талаар таниулах ажлыг зохион байгууллаа.

2

3

БШУЯ-ны 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн А/170 дугаар тушаалыг үндэслэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хувьсах зардлын төсвийн шинэчлэлийн хүрээнд дүүргийн 155 дугаар цэцэрлэг шинэ тоглоом авлаа. Тухайлбал, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний нөхөн хангалтын зардлыг хуваарилах санхүүжилтээр 3.5 сая төгрөгийн тоглоом хэрэглэгдэхүүн авч, хүүхдийн тоглонгоо суралцах боломжийг нэмэгдүүллээ.

2

3

6

1

Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.

2

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр ээлжит хурлаа хуралдуулж, гомдол гаргасан иргэдийн асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.

3

4

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.

dsds

✅Чингэлтэй дүүргээс Япон улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй тус дүүргийн Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуульд шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслийн багийн хоёр дахь  жилийн үйл ажиллагаа 9дүгээр сарын  11-нээс эхлэн шүдний үзлэгээ хийж байна. 2022-2025 онд Чингэлтэй дүүрэгт Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулиудад хэрэгжүүлж буй уг төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулиудад амны хөндийн урьдчилан сэргийлэх тогтолцоог нэвтрүүлэх замаар нийт хүн амын дундах шүдний өвчлөлийг бууруулах юм.

fetetet

Ажлын хэсгийн Япон талын бүрэлдэхүүн энэ оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх хугацаанд загвар сургуулиудад ажиллан, төслийн явц, үр дүнтэй танилцаж, цаашдын төлөвлөлтөө хийхээс гадна фторт уусмалаар амаа зайлах замаар шүдний эрүүл мэндээ хамгаалах сургалт дадлага ажил хийх юм.Шүдний үзлэг сургуулийн 2200 хүүхэд бүгд хамрагдаж 5 өдрийн турш үргэлжлэх бөгөөд төслийн үр дүнгээ хэлэлцэж цаашид ажиллах чиглэлээ тодорхойлж суоагчдынхаа шүдний эрүүл мэндэд анхаарч ажиллах юм.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албан хаагчдын мэдээллийн чанарыг хянах ажлын хэсгийг байгуулагдан нийслэлийн хэмжээнд ажиллаж эхлээд байна.

10

9

Тус ажлын хэсэг нь нийслэл, дүүргийн ЗДТГ, ИТХ-ын Тэргүүлэгчдын ажлын алба, төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд Төрийн албаны тухай хууль тогтоомж, шинэтгэлийн бодлогын хэрэгжилтийн чиглэлээр хяналт шалгалт хийж байгаа юм.

2

4

Энэхүү ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим систем дэх төрийн албан хаагчдын мэдээллийн чанарыг хянаж ажиллалаа.

3

6

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх “ШҮҮР” ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын тайлан, дүгнэлттэй танилцаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажиллаж байгаа эсэхийг хянах юм.

75

8

 

Ажлын тайланг нийслэл, дүүрэг, агентлаг, салбарын онцлог байдлаар хэсэгчлэн Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд удирдамжийн хугацаанд үе шаттайгаар танилцуулах юм байна.