Нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Яйзү хоттой 2018 оноос эхлэн Хамтран ажиллах санамж бичиг байгуулан боловсрол, соёл урлаг, спорт, төрийн захиргаа, үйлдвэрлэл зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байгаа билээ. Санамж бичгийн хүрээнд Яйзү хотын дарга Накано Хиромичи, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ишида Эрико, мөн Яйзү Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Шимомура Казүки тэргүүтэй нийгэмлэгийн гишүүд, Иргэдийн хурлын төлөөлөгчид, хотын захиргааны удирдах албан тушаалтан, албан хаагчид нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр долоодугаар сарын 01-ний өдрөөс 05-ны хооронд Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна.

viber image 2023 07 04 11 26 59 874viber image 2023 07 04 11 27 09 964viber image 2023 07 04 11 27 07 835viber image 2023 07 04 11 27 01 097viber image 2023 07 04 11 27 02 183viber image 2023 07 04 11 27 03 074viber image 2023 07 04 11 27 04 018viber image 2023 07 04 11 27 04 954viber image 2023 07 04 11 27 05 919viber image 2023 07 04 11 27 06 885

Чингэлтэй дүүргээс Япон Улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй тус дүүргийн Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулиудад шүдний үзлэг хийх тогтолцоог нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байгаа билээ.

358090829 971566424183242 590826335874421434 n

2022-2025 онд дээрх сургуулиудад хэрэгжүүлж буй энэхүү төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулиудад амны хөндийн урьдчилсан сэргийлэх үзлэгийг хийх тогтолцоог нэвтрүүлэх замаар нийт хүн амын дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилготой юм.

358008171 1068019460845779 7991185109599855269 n

Төслийн хүрээнд хийгдэх анхны шүдний үзлэгийг дүүргийн 37 болон 50 дугаар сургуулиудад 2022 оны 9 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд үзлэгт хамрагдсан сурагчдын 90-95% нь шүдний цооролтой байсан юм. Дээрх үзүүлэлтийг бууруулахад шүдний өвчлөлийг эмчлэхээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар талууд санал нэгтэй байсан бөгөөд энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд фторт уусмалаар ам зайлах туршлагыг загвар сургуулиудад нэвтрүүлэхээр Япон улсад туршлага судалж ажиллалаа. Туршлага судлах ажлын хүрээнд Япон улсын Камагаяа хотын бага сургуулийн сурагчдын фторт уусмалаар ам зайлж буй бодит байдалтай танилцаж, Ичикава хотын Минами Гёотокү Эрүүл мэндийн төвд 3 настай хүүхдийн шүдний үзлэг хийж байгаа туршлагаас судалж, Япон улсын Эмирит профессор, эмч Фүжиногийн лекцэд хамрагдаж, Монгол Улсад анх удаа загвар сургуулиудад фторт уусмалаар ам зайлах туршлагыг нэвтрүүлэхээр боллоо.

358103838 1240335346667358 6502490667528880910 n

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар дулааны улирал ирж иргэдийн зуслангийн бүсэд амралт зугаалах нэмэгдэж буйтай холбогдуулан дүүргийн 19, 23 дугаар хороо буюу зуслангийн бүс, Жигжидийн уулзварт авто болон явган замын үзэгдэх орчныг хааж зөвшөөрөлгүй байрласан хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа эрхэлж буй иргэдийн зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэхээр зөвлөлийн гишүүд шийдвэрлэв.

8

2

3

5

9

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Эхний 9 бүлгийн 38 стандартыг баталсан нь 2022 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. 

15254

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах худалдааны төвүүдийн захирлуудад UCS1001А худалдаа үйлчилгээний гадна орчны ерөнхий шаардлага, UCS 1201B хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүтцийн хүртээмжийг дээшлүүлэх арга зүйн удирдамж стандартыг мөрдүүлэх чиглэлийг танилцуулж 2023 оны 08 дугаар сарын 15-нд хийж хэрэгжүүлэх хугацаатай үүрэг даалгаварөгч ажиллалаа.

 

Capture

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нийтийн хэв журмыг сахиулах чиг үүрэг бүхий 1-24 дүгээр хорооны “Хэсгийн байцаагч”, “Олон нийтийн байцаагч”-ийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэгтгэх дүгнэх, мэргэжлийн удирдлагаар хангах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх ажлыг дүүргийн Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.

viber image 2023 06 29 13 46 18 303

viber image 2023 06 29 13 46 18 863

viber image 2023 06 29 13 46 19 400

viber image 2023 06 29 13 46 20 499

Чингэлтэй дүүргийн “Засаг даргын-Элч сурагч”-аар сонгогдсон 70 эрэгтэй сурагчдад жендэрийн тухай үндсэн ойлголт, жендэрийн тэгш эрхийн талаар ойлголтыг өгөх, өсвөр үеийн хөвгүүдэд зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалтыг зохион байгууллаа.3

2

Уг сургалтаар жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хүүхдүүдийг жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгалгүй тэгш боломжоор хангагдах, хамтрах эерэг хандлагыг нийгэмд бий болгох, өсвөр үеийн манлайлагч сурагчдаар цахим орчинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эерэг хандлагыг нэмэгдүүлэх видео, контент хийж нийтэд дэлгэрүүлэх талаарх мэдлэг, мэдээлэл олголоо.

4

6

DSC 9342

5

Сургалтад Жендэрийн Үндэсний Хорооны мэргэжилтэн н.Батхишиг, “Бид Хамтдаа-We Together төв”-ийн зохицуулагч Ш.Галбадрах, дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Т.Түвшинжаргал, Б.Зулгэрэл, Ч.Бадамцэрэн нар илтгэл тавьж мэдээлэл өглөө.

7

8

9