Япон Улсын Шизуока мужийн Яйзү хотын Татварын хэлтсийн мэргэжилтэн Фүкүчи Ёшихико Засаг даргын Тамгын газар, болон дүүргийн харьяа хэлтэс болох Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан билээ.
Тэгвэл өнгөрсөн баасан гараг буюу 2023 оны 05 дугаар сарын 20-нд Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзан, санал сэтгэгдлээ хуваалцаж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулж, солилцооны хөтөлбөрөө дүгнэлээ.
Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд оёдлын салбарын үйлдвэр эрхлэгчдийн дунд “Уран үйлчин-2023” уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд оролцож буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ажил үйлстэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар нар танилцлаа. Чингэлтэй дүүрэгт 815 аж ахуй нэгж, 3500 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэл эрхэлж байна.
Тэднийг бодлогоор дэмжих, ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, инновацийг хөгжүүлэх, ажил олгогчдод ирж буй татварын дарамтыг багасгах, хүний нөөцийн тогтвортой нөхцөлийг хангах зорилгоор олон ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа юм. “Уран үйлчин-2023” уралдаан хоёр үе шаттай явагдана. Тестийн болон ур чадварын төрлөөр үндэсний хувцас, европ хувцас, хөдөлмөр хамгааллын хувцас гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдах юм.
✅ Чингэлтэй дүүрэг, Япон Улсын Шизуока мужийн Яйзү хоттой 2022 онд боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спорт, худалдаа, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах санамж бичиг зурсан юм.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Яйзү хотын Татварын хэлтсийн мэргэжилтэн Фүкүчи Ёшихико, дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс албадын үйл ажиллагаатай танилцаж, Яйзү хотын захирагааны чиг үүрэг, үйл ажиллагааны ижил төстэй болон ялгаатай талуудыг харилцан ярилцаж, санал солилцож ажиллалаа.
Мэргэжилтэн Фүкүчи Ёшихико 2023 оны 05 дугаар сарын 15-21-ний хооронд долоон хоногийн хугацаанд Чингэлтэй дүүрэгт ийнхүү ажиллалаа.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 1-24 дүгээр хороодын албан хаагчдын ажлыг уялдааг сайжруулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой спортын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж аваргаууд тодорлоо.
Тэмцээний шагнал гардуулах ёслолд дүүргийн Засаг даргын Орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж болон хороодын Засаг дарга нар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар гардууллаа.
ТЕННИСИЙН ТӨРӨЛД:
I байранд З.Очирбат ахлагчтай 20-р хороо
II байранд Б.Батболд ахлагчтай 5-р хороо
III байранд Р.Ганболд ахлагчтай 12-р хороо
НИСДЭГ ТАВГИЙН ТӨРӨЛД:
I байранд Б.Ерөө ахлагчтай 7-р хороо
II байранд Л.Цэеэрэгзэн ахлагчтай 19-р хороо
III байранд Н.Сэргэлэн ахлагчтай 16-р хороо
ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД:
I байранд Р.Ганболд ахлагчтай 12-р хороо
II байранд Г.Энхтөгс ахлагчтай 13-р хороо
III байранд Н.Доржпүрэв ахлагчтай 14-р хороо
СПОРТЫН 3 ТӨРӨЛД ТЭМЦЭЭН УРАЛДААНД БАГИЙН НИЙТ ДҮНГЭЭР:
I байранд Б.Ерөө ахлагчтай 7-р хороо
II байранд Л.Цэеэрэгзэн ахлагчтай 19-р хороо
III байранд Н.Доржпүрэв ахлагчтай 14-р хороо тус тус шалгарлаа.
Дүүргийн 1-24 дүгээр хороодын 250 гаруй ажилтан албан хаагчид волейбол, теннис, нисдэг таваг гэсэн спортын 3 төрлөөр өрсөлдөж авхаалж самбаагаа сорьлоо.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 1-24 дүгээр хороодын албан хаагчдын ажлыг уялдааг сайжруулах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой спортын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын Орлогч Д.Отгонбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж болон хороодын Засаг дарга нар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар оролцлоо.
Дүүргийн Биеийн тамир спортын хороонд дүүргийн 1-24 дүгээр хороодын 250 гаруй ажилтан албан хаагчид волейбол, теннис, нисдэг таваг гэсэн спортын 3 төрлөөр өрсөлдөж авхаалж самбаагаа сорьж байна.