ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛИЙН ШАВЫГ ТАВИЛАА
Чингэлтэй дүүргийн 170 мянга гаруй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх улсын төсвийн 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 давхар, нийт 6182 м/кв талбай бүхий Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Тус барилгын шав тавих арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонбаатар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Н.Нямсүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилчид оролцлоо.
Тус барилга:
• В1 ДАВХАР: Ариутгал, угаалга, зоорийн өрөө, ажилчдын хувцас солих, эмнэлгийн хог хаягдал, цахилгаан, дулааны щит, ханын хүчилтөрөгчийн систем
• 1-Р ДАВХАР А хэсэг: Хэвтэн эмчлүүлэх, гарах үйлчилгээний хэлтэс, эмийн сан, угтах үйлчилгээ, даатгал, цахим бүртгэл, өлгүүр
• 1-Р ДАВХАР Б хэсэг: Хүлээн авах, яаралтай тусламж, травмпункт, тусгаарлах, дүрс оношилгоо /рентген, компьютер томографийн өрөө/
• 2-Р ДАВХАР: Оношилгооны хэсэг-дуран, тархи, зүрх, хэвлийн хэт авиан оношилгоо, лаборатори, хими эмчилгээ, гемодиализ
• 3-Р ДАВХАР: Хагалгааны блок, хүүхэд болон насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг
• 4-Р ДАВХАР: Гал тогоо, эмнэлгийн алба /ЭЭО, чанар, даатгал, халдвар судлагч, дүн бүртгэл/ мэдээллийн технологич, сервер, төгсөлтийн дараах сургалтын алба, ЭМД-ийн архив
• 5-Р ДАВХАР: Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасаг
• 6-9-Р ДАВХАР: Гэмтэл, мэс засал, мэдрэл, хүүхэд, сэргээн засах, уламжлалт, дотрын хэвтэн эмчлүүлэх тасгууд /1 давхарт 38-48 ортой/ давхарт тус тус байрлах юм.