ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХУРАЛДЛАА
Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр ээлжит хурлаа хуралдуулж, гомдол гаргасан иргэдийн асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.
Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.