"ШИНЭ СЭРГЭЛТ ЧИНГЭЛТЭЙ" ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Залуучуудын холбооноос санаачлан “Шинэ сэргэлт Чингэлтэй” залуучуудыг дэмжих хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллалаа.
Чингэлтэй дүүргийн залуучуудыг хөгжүүлэх, идэвхжүүлэх харилцан суралцах, өөрсдөө бүтээн байгуулах боломж олгох, нийслэл, дүүргийн бодлого шийдвэрт залуучуудын санаа бодлыг тусгах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн 16-40 орчим насны залуучуудыг хамруулсан тус хөтөлбөр амжилттай өндөрлөлөө.