ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа Стратегийн команд штабын сургууль үргэлжилж байна.
Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дохио дуугарч иргэд өөрт ойр байгаа аюулгүйн цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцлоо.
Чингэлтэй дүүргийн 6-р хорооны иргэд
СУИС-ын урд талбайд
108-р цэцэрлэгийн хашаанд буюу түр цугларах заагдсан талбайд дуут дохиогоор цугларав.