Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Азийн хөгжлийн банк (АХБ)-ны техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН) “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Уг туршилтын төсөлд Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүргийн нийт 28 хороо хамрагдаж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нийслэлийн Чингэлтэй дүүргийн удирдлагууд, төсөл хэрэгжих хороодын Засаг дарга нар, холбогдох албан тушаалтнууд, коуч болон хяналт тавьж ажиллах ажилтнуудын нэгдсэн улзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтад Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Н.Ганчимэг нар оролцож, уулзалтад оролцогчдод холбогдох мэдээллийг өгч, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд амжилт хүслээ.