ДҮҮРГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ДҮҮРЭГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН НЬ:
Чингэлтэй дүүрэг нь Монгол Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор анх үүсгэн байгуулагдсан. Улмаар Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж болох 18 хороотойгоор зохион байгуулагдсан.
Дүүрэг нь нийт 8,930 га газар нутагтай. Үүнээс:
Ойн сан бүхий газар: 37.1 %
Хөдөө аж ахуйн эдэлбэр газар: 30.3 %
Хот тосгон, зам, шугам суурин: 27.0%
Усан сан бүхий газар нутаг: 4.5%-ийг эзэлж байна.
ХОЙМОР ДҮҮРЭГ
НИЙТ ХҮН АМЫН ТОО: 151,203 НИЙТ ЭРЭГТЭЙ: 73,570 /48.7%/ НИЙТ ЭМЭГТЭЙ: 77,633 /51.3%/
Насны хувьд авч үзвэл:
0-14 нас: 48.0 мянга 31.7 %;
15-34 нас: 43.8 мянга 29.0 %;
35-54 нас: 39.5 мянга 26.1 %;
55-аас дээш нас: 19.9 мянга 13.2 %.