Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо нь 2022 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооноос хуваагдаж одоогийн байдлаар 149 дүгээр сургуулийн 204 тоот ангид байрлаж байна. Тус хороо нь хойд талаараа СХД-ийн 28 дугаар хороо, зүүн талаараа ЧД-ийн 22 дугаар хороо, баруун урд талаараа БГД-ийн 11 дүгээр, зүүн урд талаараа ЧД-ийн 7 дугаар хороотой хиллэдэг.
- 157 га нутаг дэвсгэртэй
- 1392 өрхийн
- 5223 хүн амтай.
Хорооны хэмжээнд улсын 149 сургууль, 224 дүгээр цэцэрлэг, 291 дүгээр цэцэрлэг, хувийн “Аавуудын цэцэрлэ”г, Сервис центрийн дэд бүтцийн төв 1, 6 нэрийн хүнсний дэлгүүр 5, 8-нэрийн хүнсний дэлгүүр 12, сүм 3, худаг 4, авто угаалга болон засвар 6, нийтийн байр 3 нийт 36 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Тус хороо нь хүн ам ихтэй, газар нутгийн хувьд сийрэг том, хөдөө орон нутгаас шилжин ирэхсэд ихтэй болон шилжилт хөдөлгөөн ихтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх, эмзэг бүлгийн иргэд олонтой хороо юм. Цаашид хүн ам ихээр суурьших төлөвтэй байна.
ХАЯГ БАЙРШИЛ: ЧД-ийн 20 дугаар хороо 149-р сургуульд 204 тоот
Цахим хаяг: 149 дугаар сургууль
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 20-ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА
Зулзага Очирбат Увс аймаг Өлгий суманд 1973 онд төрсөн. 1981 онд Увс аймгийн 10-жилийн 2-дугаар сургуулийг, 2002 – 2005 онд МБИС-д Бизнес удирдлага нягтлан бодогчоор, 2018-2019 онд Удирдлагын академийг төрийн захиргаа менежмент,төсөл хөтөлбөрийн хяналт үнэлгээний чиглэлээр тус тус төгссөн.
Ажлын туршлага:
- 1991-1992 Увс аймагт суманд түүхий эдийн туслах бэлтгэгч
- 1993-1995 хувиараа газар тариалан эрхэлсэн
- 1995-2002 Тариалан суманд татварын улсын байцаагч
- 2006-2007 Монгол Газар ХХК-д нягтлан бодогч
- 2008-2010 Ман Хангай дэлгүүрт
- 2012-2015 оноос Хити пица-д ерөнхий менежер,
- 2015-2017 Очир Тэнгэр ХК-д захирал
- 2017-2020 Монгол наадам цогцолборт ахлах мэргэжилтэн
- 2021-2022 ЧД-ийн Хайрхан хөгжил төвд менежер
- 2021 Нийлэлийн бэлчээрийн менежмент газарт төслийн менежер
- 2022 оны 2 дугаар сараас Чингэртэй дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.