Тус 16 дугаар хороо анх 1984 онд нийслэлийн Сүхбаатарын районы орон сууц гудамжны 31 дүгээр хороо нэртэйгээр байгуулагдаж байсан. Анх 800 өрхийн 4000 оршин суугчидтай байсан. 1992 онд Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Сүхбаатар дүүргээс өрх тусгаарлан Чингэлтэй дүүрэг байгуулагдсанаар тус дүүргийн 16 дугаар хороо болон шинэчлэн зохион байгуулагдсан.  Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо нь тус дүүргийн 22,17,18,15-р хороотой хиллэн оршдог. Хороо нь 316га нутаг дэвсгэр бүхий газартай, дотроо 10 хэсэгт хуваагддаг.

  • 316 га нутаг дэвсгэртэй
  • 1979 өрхийн
  • 7808 хүн амтай

ХАЯГ БАЙРШИЛ:

ЧД-ийн  16-р хорооны Согоотын 46-р гудамж

Утасны дугаар: 99180635

Цахим хаяг: https://www.facebook.com/16khoroo?mibextid=ZbWKwL


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

 

Намсрай овогтой Сэргэлэн 1966 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Улмаар 1974-1982 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 8-н жилийн сургуулийг дүүргэж,1982-1984 онд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10-н жилийн дунд сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1984-1985 онд МУИС-ийн инженер техникийн бэлтгэл ангийг дүүргэж,1985-1991онд Зөвлөлт холбоот улсын Новосибирьска хотын Барилга инженерийн дээд сургуулийг иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженерээр төгсөж  дээд боловсрол эзэмшсэн.  

Ажлын туршлага:

  • 1992-1995 Отгонтэнгэр пүүсд мастер,
  • 1995-1999 Баян нуур ХЭАА-д барилгын инженер
  • 1999-2012 “Шинэ-Хот ” ХХК-г үүсг Ерөнхий захирал
  • 2013-2021 он хүртэл Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны ИНХ-ын дарга
  • 2021 оны 8 дугаар сарын 1-нээс одоог хүртэл ЧД-ийн 16 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байна.