Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо нь тус дүүргийн 18 дугаар хорооноос НИТХ-ын тогтоолоор 2007 онд хуваагдан тусдаа хороо болон байгуулагдсан. Тус хорооны нутаг дэвсгэр нь зүүн урд талаараа СБД-ийн 14 дүгээр хороо, баруун урд талаараа ЧД-ийн 18 дугаар хороо, хойд талаараа ЧД-ийн 24 дүгээр хороотой хиллэдэг.

Тус хороо нь 10 хэсгийн 1629 өрхийн 7225 хүн ам оршин суудаг. Бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй 825 иргэн байна. Цэцэрлэгийн насны хүүхэд 693, Сургуулийн насны хүүхэд 1868, тэтгэврийн насны 868, 16-с дээш насны 5253, хөгжлийн бэрхшээлтэй 279, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 95 өрх тус тус бүртгэлтэй байна.

59

Хорооны Засаг даргын ажлын алба нь Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, ХХҮХ-ийн мэргэжилтэн нийт 4 төрийн албан хаагч, Хэсгийн ахлагч-10 болон Хэсгийн байцаагч-1,  Хорооны цагдаа-1, Олон нийтийн цагдаа-1, урамшилт эргүүл-1, нийтийн эргүүл-23, орон тооны бус ахмадын зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөл, залуучуудын клуб гэсэн бүлгүүд ажиллаж байна.

Тус хороонд Ундрах-Ирээдүй өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 117 дугаар сургууль болон 155 дугаар цэцэрлэг, Хайрхан хөгжлийн төв төрийн бус-3, аж ахуйн нэгж байгууллага-26, ус түгээх байр-9, ШТС-4 нийт 44 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

ХАЯГ БАЙРШИЛ: Дээд салхит 2 дугаар гудамж

Цахим хаяг: https://www.facebook.com/19khoroo 77241919


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Чулуунбаатар овогтой Энхболд