ЭРХЭМ ЗОРИЛГО:

Бүтээлч, оюунлаг, эрүүл иргэнтэй, амар тайван, аюулгүй орчинтой, ногоон хөгжлийг эрхэмлэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлсэн, зохистой хөдөлмөрийг дэмжсэн, хариуцлагатай, цахим систем, ухаалаг менежментийг хэрэгжүүлсэн ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БҮХИЙ ДҮҮРЭГ болно.

АЛСЫН ХАРАА:

АМЬДРАХАД ТААТАЙ, ХҮН ТӨВТЭЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ, УХААЛАГ ЗАСАГЛАЛТАЙ ДҮҮРЭГ БОЛОХ

 

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД

 

НЭГ. ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО

Хүн амыг эрүүл, сайхан амьдрах нөхцөлөөр ханган, чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, өндөр мэдлэг чадвартай, ёс суртахуунтай, хариуцлагатай, тогтмол орлоготой, бүтээлч ИРГЭН-ийг төлөвшүүлнэ.

ХОЁР. ОРЧИН ТӨВТЭЙ ШИЙДЭЛ

Хариуцлагатай, зохистой хэрэглээ болон үйлдвэрлэлийг дэмжиж, экологийн тэнцвэрт байдлыг хангаж, байгаль орчныг хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар орчны бохирдлыг бууруулж, иргэндээ ээлтэй, эрүүл аюулгүй, амар тайван, ЭКО ОРЧИН-г бүрдүүлнэ.

ГУРАВ. ТӨЛӨВЛӨЛТ ТӨВТЭЙ ХӨГЖИЛ

Шинжлэх ухааны үндэслэлтэй, хот төлөвлөлтийн орчин үеийн шийдлийг тусгасан, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан ТӨЛӨВЛӨЛТ-ийг хэрэгжүүлж, баялаг бүтээгчдээ дэмжсэн, эдийн засгийн өндөр чадавхтай дүүрэг болно.

ДӨРӨВ. УХААЛАГ ЗАСАГЛАЛ

Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлж, иргэдийн оролцоог хангасан, авлигаас ангид, үр нөлөөтэй, хариуцлагатай, МЭРГЭШСЭН тогтвортой засаглалыг төлөвшүүлнэ.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын орчны шинжилгээний үр дүнгээр тамгын газар нь “Хөгжлийн стратеги”-ийг баримтлах нь оновчтой байна. Хөгжлийн стратеги нь байгууллагын ерөнхий үйл ажиллагааны үр дүнг хөгжүүлэхэд анхаарч, үйлчилгээний чанарыг сайжруулж, өсөж хөгжих, төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, Тамгын газар нь хөгжлийн стратегийн хүрээнд сул талаа бууруулж, боломжийг нэмэгдүүлэх, давуу талдаа тулгуурлан эрсдэлд өртөхгүй байхаар зорилго, үйл ажиллагаагаа төлөвлөж ажиллах юм.

Иймд Тамгын газрын орчны шинжилгээний үр дүнг тус байгууллагын цаашдын хөгжлийн стратегийг тодорхойлох үндэслэл болгов. Ингэхдээ Тамгын газрын мандатын хүрээнд стратегийн зорилгыг тодорхойлсон. Учир нь төрийн байгууллагын хувьд хуулиар олгогдсон чиг үүргээсээ давсан стратегийн зорилгыг тодорхойлсон тохиолдолд тухайн байгууллага уг стратегийн зорилгыг хэрэгжүүлэх боломж бүрдэхгүй юм.

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023-2024 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд дараах стратегийн зорилгыг дэвшүүлэв. Үүнд:

Стратегийн зорилго 1:

Нотолгоонд      үндэслэсэн       бодлого, шийдвэрийн боловсруулалт, төлөвлөлтөөр холбогдогч талуудыг хангаж хэвшинэ.

Стратегийн зорилго 2:

Бодлого, шийдвэрүүдийн уялдааг хангасан зохицуулалтаар холбогдогч талуудыг хангана.

Стратегийн зорилго 3:

Хяналт-шинжилгээний үр дүнд тулгуурлан бодлого, шийдвэрийн төлөвлөлт, зохицуулалтыг хийж хэвшинэ.

Стратегийн зорилго 4:

Бодлого, шийдвэрийн үнэлгээний бие даасан, найдвартай байдлыг хангаж, хэрэглээг нэмэгдүүлнэ.

Стратегийн зорилго 5:

Зөв хандлага, бүтээмж өндөртэй хүний нөөцийг бүрдүүлнэ.

chingeltei 3