Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо нь анх Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо гэж байгуулагдан дараа нь нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр 1992 онд тусгаарлагдсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо болон 3 хүний орон тоотойгоор байгуулагдсан түүхтэй. Хойд талаараа ногоон бүсээр хүрээлэгдэж ЧД-ийн 23 дугаар хороотой, зүүн талаараа 18 дугаар хороо, урд талаараа 16 дугаар хороо, баруун талаараа СХД-ийн 11 дүгээр хороотой хиллэдэг.
- 4000 га нутаг дэвсгэртэй
- 2372 өрхийн 8722 хүн амтай.
17 дугаар хороо нь 91 гудамж, 1674 хашаатай. Тус хороо нь Засаг дарга болон Зохион байгуулагч-1, Нийгмийн ажилтан-1, ХХҮХ-ийн мэргэжилтэн-1, Хэсгийн байцаагч-1, Хорооны цагдаа-1, Олон нийтийн цагдаа-1, Хэсгийн ахлагч-12, Урамшуулалт эргүүл-1, Нийтийн эргүүл 23, орон тооны бус Ахмадын зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын клуб зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хорооны нутаг дэвсгэрт 12 жилийн сургалттай нийслэл, дүүргийн тэргүүний 37 дугаар сургууль, 103 дугаар цэцэрлэг, “Мөнх-Үйлстэн” өрхийн эмнэлэг, 17 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн Зөн олон улсын байгууллага, Улаан загалмайн ниигэмлэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Жүбили нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид бүгдийг чадна” ТББ зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.
ХАЯГ БАЙРШИЛ:
Зүрх -Уул 4 дүгээр гудамж, 17 дугаар, Утас:77241917,
Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА
Ванданчимэдийн Хүрэлбаатар 1995 онд Нийслэлийн 81 дүгээр сургуулийг, 2001-2005 онд Монгол Улсын Их сургуулийн Хэл судлалын ангийг төгссөн.
АЖЛЫН ТУРШЛАГА
- 2000-2005 Улаанбаатар хотын 3 дугаар цахилгаан станцад машинист
- 2009-2012 УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
- 2013-2015 Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвд менежер
- 2012-2024 Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
- 2015 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байна.